10-22.jpg

2022-03-29 11:36
Үндсэн хуулийн цэцийн 2022 оны гуравдугаар сарын 28-ны өдрийн Их суудлын хуралдаанаар Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцжээ. Хуралдаанаас энэхүү асуудал нь Үндсэн хуулийн маргааны шинжийг агуулаагүй гэж үзэн хэрэгсэхгүй болгосон байна. Дээд шүүхийн ерөнхий шүүгч Д.Ганзоригийг Үндсэн хууль зөрчсөн гэх гомдлыг иргэнээс цэцэд гаргажээ.

09-28.jpg

2022-03-29 11:32
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Ногоон санхүүжилт-Бүс нутгийн чуулган” Төрийн ордонд эхэллээ. Чуулган нь Үндэсний тогтвортой санхүүжилтийн замын зураг гаргаж батлах, ногоон санхүүжилтийг дэмжих, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, цөлжилт, шар шороон шуургатай тэмцэх чиглэлээр бүс нутгийн уриалга гаргах, ирэх сарын эхээр болох “Монголын эдийн засгийн форум-2022”-ын нэгдсэн хуралдаанд санал, зөвлөмжөө танилцуулах зорилготой юм. Монгол Улсын […]


2022-03-29 11:29
Онцгой байдлын ерөнхий газраас улсын хэмжээнд тохиолдож буй усны ослын тоо хохирлыг бууруулах, бага насны хүүхдүүдэд тавих эцэг, эхийн хараа хяналтыг сайжруулах, иргэдийн сонор сэрэмжийг дээшлүүлэх, мэргэжлийн байгууллагуудын хамтын ажиллагааг уялдуулах зорилгоор “Үер, уснаас үрсээ хамгаалъя” аяныг зохион байгуулж байна.

06-44.jpg

2022-03-29 11:20
Монгол орны ихэнх гол мөрөнд хаврын мөсний үзэгдэл гуравдугаар сарын сүүлийн 10 хоногт эхэлж усан зах үүсэх, мөс харлах, мөсөн дээгүүр ус урсах зэрэг үзэгдэл ажиглагдан урин дулаан цаг ирж агаарын температур дулаарсантай холбоотой тус үзэгдлүүд идэвхжсээр гол мөрөн дөрөвдүгээр сарын сүүлийн 10 хоногт мөс бүрэн хайлдаг. Харин энэ жилийн хувьд гол мөрний мөс хайлах хугацаа […]

05-47.jpg

2022-03-29 11:16
Орос-Украины Pасгийн газрын төлөөлөгчдийн ээлжит яриа хэлэлцээ өнөөдөр Москвагийн цагаар өглөөний 10:30 цагт Истанбул хотод эхлэхээр болсныг Туркийн Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба мэдээлжээ. Уулзалт хаалттай горимд хоёр өдөр үргэлжлэх юм байна. Ням гаригт Туркийн Ерөнхийлөгч Рэжэп Тайип Эрдоган ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар ярих үеэр талуудын яриа хэлэлцээг Истанбулд зохион байгуулахаар тохиролцсон юм. Оросын цэрэг Украинд халдан […]

04-51-1280x789.jpg

2022-03-29 10:21
Өнгөрсөн шөнө Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонд байрлах Шонхор тауэрын ард хэсэгт хоёр машин мөргөлдсөн осол гарчээ. Үүний улмаас замын хажууд зогсож байсан гурван хүн мөргүүлж, маш хүнд гэмтсэн байна. Тэдгээр хүмүүсийг Гэмтэл, согог судлалын төвд яаралтай хүргэсэн бөгөөд дараалан хагалгаанд орсон, биеийн байдал нь хүнд байгаа аж. Осол гаргасан жолооч согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Ослын […]

03-58-1280x722.jpg

2022-03-29 10:17
Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдаан өчигдөр (2022.03.28) 14 цаг 24 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн тухайн жилийн гүйцэтгэлийн явц болон Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2021 оны хэрэгжилтийг хэлэлцэв. Байнгын хорооны хуралдаанд энэ талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн […]

01-56.jpg

2022-03-29 10:07
Эдийн засгийн байнгын хорооноос Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж, шалгалт хийсэн талаарх холбогдох эрх бүхий байгууллагуудын тайлан, мэдээлэлтэй танилцах, хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих зорилготой ерөнхий хяналтын сонсгол өглөө эхэллээ. Энэхүү арга хэмжээний үр дүнд хэн, хэчнээн хэмжээний хөрөнгийг, ямар зорилгоор, хэрхэн авсан нь олон нийтэд ил тод болно гэж […]


2022-03-29 10:00
Монгол түмний үүх түүх, өв соёлын томоохон илэрхийлэл болсон Үндэсний их баяр наадмаа эв нэгдэлтэй зохион байгуулахын тулд монгол, эрлийз морьдыг хэрхэн ялгаж салгаж уралдуулах тухай саналаа дээрх холбоодыг эцэслэж нэгтгээд, ирэх долоо хоногт танилцуулахыг Шадар сайд С.Амарсайхан даалгалаа.