Орос-Украины Pасгийн газрын төлөөлөгчдийн ээлжит яриа хэлэлцээ өнөөдөр Москвагийн цагаар өглөөний 10:30 цагт Истанбул хотод эхлэхээр болсныг Туркийн Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба мэдээлжээ. Уулзалт хаалттай горимд хоёр өдөр үргэлжлэх юм байна.
Ням гаригт Туркийн Ерөнхийлөгч Рэжэп Тайип Эрдоган ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар ярих үеэр талуудын яриа хэлэлцээг Истанбулд зохион байгуулахаар тохиролцсон юм.
Оросын цэрэг Украинд халдан довтолсноос хойш талуудын анхны уулзалт хоёрдугаар сарын 28-ны өдөр Беларусийн Гомель хотод зохион байгуулагдаж байв.
Хоёрдугаар ээлжийн уулзалт гуравдугаар сарын 3-ны өдөр Беларусийн Беловежская Пущад болж байжээ. Дараа нь Беларусийн Брест хотод гуравдугаар ээлжийн уулзалт гуравдугаар сарын 7-ны өдөр зохион байгуулагдаж байсан юм. Үүний дараа талуудын яриа хэлэлцээ онлайн горимд шилжсэн байна.
Эх сурвалж: ТАСС