Өнгөрсөн шөнө Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонд байрлах Шонхор тауэрын ард хэсэгт хоёр машин мөргөлдсөн осол гарчээ. Үүний улмаас замын хажууд зогсож байсан гурван хүн мөргүүлж, маш хүнд гэмтсэн байна.
Тэдгээр хүмүүсийг Гэмтэл, согог судлалын төвд яаралтай хүргэсэн бөгөөд дараалан хагалгаанд орсон, биеийн байдал нь хүнд байгаа аж. Осол гаргасан жолооч согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Ослын талаар мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа учир нарийн мэдээллийг өгөх боломжгүй хэмээн Тээврийн цагдаагийн газраас мэдээллээ.
3 comments
Mansuurtsan yawjiisan bij nowshnuud
Яг ослын дараа бичлэг хийж бгаа хүмүүс бүгдийг нь хорь. Хүнд гэмтэл илтэд авсан хохирогч нарт тусламж үзүүлкү бичлэг хийгээд зогсч бна. Хүн бүрийн үүрэг шүү дээ. Дороос нь татаад гаргахгүй юугаа хийгээд тал талд нь зогсоод утсаараа бичлэг хийгээд бдын. Манайхан иймэрхүү бдалд орсон хүмүүст шууд тусал. Дам аюул бхыг үгүйсгэхгүй шүү дээ. Бензин тос гал гээл.
Хүний мөс чанар ч арай болжээ.Хүнд туслахын оронд бичлэг хийгээд л зогсож бхымаа