05-16.jpg

2022-03-09 11:03
Европ дахь хийн үнэ хурдацтай өсөж, 1000 шоо метр тутамд 3800 ам.доллар давжээ. Энэ тухай РИА Новости мэдээлэв. Сэтгүүлчид Лондонгийн хөрөнгийн биржийн ICE-ийн мэдээлэлд үндэслэжээ. Хүлээн авсан мэдээллээр арилжааны нээлтийн үед нэг шоо метр нь 2366.8 ам.доллар байсан бол хэдхэн минутын дараа 2700 ам.долларт хүрч, улмаар нэг шоо метр нь 3800 ам.доллар болтлоо өсөв. Энэ […]

04-18.jpg

2022-03-09 11:00
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг: Монгол иргэдийг аюултай бүсээс татан авахад дэмжлэг үзүүлсэн Польш, Украин дахь иргэддээ талархал илэрхийллээ. Тэрээр “Украинд үүсээд буй нөхцөл байдлын улмаас тус улсад суралцаж буй оюутнууд болон оршин сууж буй Монгол иргэдийг аюултай бүсээс яаралтай татан авчрах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, онцгой хувь нэмэр оруулсан Польш, Украинд оршин сууж буй иргэддээ Гадаад […]

03-21.jpg

2022-03-09 10:58
Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Себастиен Сүрүн, тэргүүн зөвлөх Жулиен Пауперт нар өнөөдөр МҮОХ-нд зочилж, ажил хэргийн яриа өрнүүлэв. Уулзалтад МҮОХ-г төлөөлөн Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатар, Тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар байлцлаа. Зуны XXXIII олимпын наадам 2024 онд Францын нийслэл Парис хотноо болно. Парисын олимпод Монголын тамирчид оролцоход […]

eb1db35fc0bb2ed10eb1c3a9d4903bfaaec5e4ba.jpg

2022-03-09 10:41
Увс аймгийн Сагил сумын Үүрэг нуур багийн Үүрэг нуур гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 190 км-т, сумын төвөөс баруун зүгт 44 км-т гуравдугаар сарын 8-ны 09:48 цагт 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Энэ тухай мэдээллийг 09.55 цагт ШУА-ийн ООГХ-ээс ОБЕГ-т цахим шуудангаар ирүүлсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг […]

06ca51189ff8daed3027089473703cf1_x3.jpg

2022-03-09 09:47
Нийслэлийн Дагуул хот, эдийн засгийн тусгай бүс хөгжлийн газрын холбогдох хүмүүс БНСУ-ын Засгийн газрын дэргэдэх Гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын агентлаг Котра болон “Инженеринг Самү Сиэм” компанийн төлөөллийг хүлээн авч уулзлаа. Котра нь БНСУ-ын Засгийн газраас хэрэгжүүлдэг мэдлэг хуваалцах хөтөлбөрийн (Knowledge Sharing Program) хэрэгжүүлэгч байгууллага бөгөөд энэ онд манай улсын Зам, тээврийн хөгжлийн яамны захиалгаар Алтанбулагийн […]

03.jpeg

2022-03-09 09:28
Булган аймгийн Сэлэнгэ сумын Тариахтай багийн “Харлагын майл” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 160 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 20 км-т, Ө-49°32’42.89”, У-103°50’12.28”/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг гуравдугаар сарын 7-ны өдрийн 16:35 цагт хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хангал сум дахь Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангийн алба хаагчид “Зэд-Хантай-Бүтээлийн […]

02-1280x854.jpeg

2022-03-09 09:24
ОХУ-ын аюулгүй байдлыг хангах зорилгоор гадаад эдийн засгийн үйл ажиллагааны салбарт эдийн засгийн тусгай арга хэмжээ авах тухай” зарлигт гарын үсэг зурлаа.

ATG.jpg

2022-03-09 09:22
Авлигатай тэмцэх газар нь НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх алба болон Дэлхийн банкны хамтарсан түншлэл болох “Хулгайлагдсан хөрөнгө буцаах санаачилга (StAR)”-тай хамтарсан “Санхүүгийн мөрдлөг” сургалтыг АТГ, ЦЕГ, УЕПГ-ын мөрдөгч, прокурор, шинжээчдийг хамруулан 2022 оны 2 дугаар сарын 28-ны өдрөөс зохион байгуулж байна. “Санхүүгийн мөрдлөг” сургалтын хүрээнд улс төрийн авлига болон үндэстэн дамнасан шинжтэй мөнгө […]

01-20.jpg

2022-03-09 09:16
Монгол Улсаас АНУ-ын Чикаго хотод суугаа Консулын газар 2022 оны гуравдугаар сарын 9-н буюу өнөөдөр өдөр үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүлэхээр болсныг АНУ-д суугаа Монгол Улсын Элчин сайдын яамнаас мэдээллээ.  АНУ-ын Чикаго хотод суугаа Консулын газрын тойрогт Хойд Дакота, Өмнөд Дакота, Небраска, Канзас, Миннесота, Айова, Миссури, Висконсин, Иллинойс, Мичиган, Индиана, Охайо, Арканзас, Миссиссипи, Луизиана мужууд хамаарч […]