Владимир Путин “ОХУ-ын аюулгүй байдлыг хангах зорилгоор гадаад эдийн засгийн үйл ажиллагааны салбарт эдийн засгийн тусгай арга хэмжээ авах тухай” зарлигт гарын үсэг зурлаа. Эрх зүйн мэдээллийн албан ёсны порталд нийтлэгдсэн зарлигт тэмдэглэснээр, ОХУ-ын Засгийн газраас тодорхойлсон жагсаалтын дагуу Оросоос түүхий эд, бүтээгдэхүүн гаргах, мөн оруулахыг хоригложээ.
Баримтад түүнчлэн ОХУ-ын иргэд, гадаадын иргэд, иргэншилгүй иргэдэд хувьдаа ашиглах зорилгоор бараа, түүхий эд Орос руу импортлох, Оросоос экспортлохыг хүлээн зөвшөөрнө гэж заасан аж. Мөн улс дотроо эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авах үйл явцыг хялбаршуулж, эмийн бүртгэлийн онцгой журам нэвтрүүлж байна. Засгийн газарт эмийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн шаардлагыг шуурхай өөрчлөх эрх олгож, зарим төрлийн эм бэлдмэлийг ОХУ-аас экспортлоход хязгаарлалт тавина. Оны сүүлч хүртэл Нийгмийн даатгалын санд нөхөн сэргээх техникийн хэрэгсэл (тэр дундаа протез, тэргэнцэр зэрэг)-ийг цорын ганц нийлүүлэгчээс худалдан авахыг зөвшөөрнө.
ОХУ-ын Засгийн газар хоёр хоногийн дотор дээрх арга хэмжээг ашиглах гадаадын орнуудын жагсаалтыг тодорхойлох юм байна. Уг зарлиг нь хоёрдугаар сарын 28-нд батлагдсан “АНУ болон тэдгээрт нэгдсэн гадаадын улс орнууд, олон улсын байгууллагуудын найрсаг бус үйл ажиллагаатай холбогдуулан эдийн засгийн тусгай арга хэмжээ авах тухай”, гуравдугаар сарын 1-нд батлагдсан “ОХУ-ын санхүүгийн тогтвортой байдлыг хангах эдийн засгийш шинжтэй түр, нэмэлт арга хэмжээний тухай” зарлигуудад авсан нэмэлт арга хэмжээ аж.
Эх сурвалж: INTERFAX
1 comment
Manaih ruble tug haritsaagaar naimaa hii