Нийслэлийн Дагуул хот, эдийн засгийн тусгай бүс хөгжлийн газрын холбогдох хүмүүс БНСУ-ын Засгийн газрын дэргэдэх Гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын агентлаг Котра болон “Инженеринг Самү Сиэм” компанийн төлөөллийг хүлээн авч уулзлаа.
Тус уулзалтаар хоёр тал дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийн асуудлаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2020-2024 оны оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилтыг хэрэгжүүлэх, ложистикийн төвүүдийг хооронд нь холбох аргачлал болоод түүнд тулгуурлан нийслэл хотын дэд бүтцийг өргөжүүлэх талаар санал солилцов.
Мөн нийслэлийн дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийг хөгжүүлэх тал дээр БНСУ-ын Засгийн газраас хэрэгжүүлдэг техникийн туслалцааны төслүүдэд хамрагдахад дэмжиж ажиллахаа илэрхийллээ.
Эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН ДАГУУЛ ХОТ, ЭДИЙН ЗАСГИЙН ТУСГАЙ БҮС ХӨГЖЛИЙН ГАЗАР
1 comment
Яарлтай эхлүүлэх хэргтэй зуны 3 хан сар шүү дээ