narita-airport-to-tokyo.jpg
2022-02-09 10:39
БНСУ-ын Хорио цээр, халдварт өвчинтэй тэмцэх албанаас 2022 оны хоёрдугаар сарын 4-ний өдрөөс эхлэн гадаад улсаас БНСУ-д ирэх зорчигчдын тусгаарлалтын хугацаа 10 хоног байсныг 7 хоног болгон өөрчилжээ. 2022 оны нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн БНСУ-ыг зорьж буй иргэд тухайн нислэгээс 48 цагийн дотор өгсөн PCR шинжилгээний сөрөг хариутай байх шаардлага тавьж эхэлсэн байна. Монгол Улсаас […]

243179523_628770151839517_5309014705436377904_n.jpg
2022-02-09 10:29
Байрны захиалга авах нэрээр 457 иргэнээс найман тэрбум гаруй төгрөг залилсан “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн  захирал Д.Гүрсоронз,  Д.Дариймаа нарт  холбогдох хэргийн Давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр  /2022.02.08/  Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд цахимаар болно. 2019 онд гарсан энэхүү хэргийн шүүх хурал 2021 оны аравдугаар сард болж Д.Гүрсоронзонд 10 жил хорих ял оноож, хаалттай […]

5caae1999fcd98_30868490.jpg
2022-02-09 09:51
Авлигатай тэмцэх газраас төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд, аж ахуйн нэгж байгууллагад томилогдож байгаа албан тушаалтнуудын ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой хууль зөрчсөн үйлдлийг хяналт шалгалтаар тогтоож, энэ төрлийн зөрчлийг дахин гаргуулахгүй байхад анхааран ажиллаж байна. Энэ хүрээнд томилгоо, сонгон шалгаруулалтыг нээлттэй ил тод болгох, удирдах албан тушаалтны манлайлал, ёс зүйг дээшлүүлэх, ялангуяа төрийн албанаас чөлөөлөгдсөн, […]

51a0a4f953c4454egreat_700.jpg
2022-02-09 09:46
Энэ сард нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийг олгох хуваарийг хүргэж байна. Нийгмийн халамжийн тэтгэврийг 2022.02.15, 2022.02.14 Онцгой тохиолдлын мөнгөн тэтгэмж 2022.02.15 Насны хишиг 2022.02.15, 2022.02.24

xwObRBRKD2UPgMe4ILVL.jpg
2022-02-09 09:42
Засгийн газрын ээлжит хуралдаан эхэлсэн байна. Хуралдаанаар коронавируст халдвар цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа хариу арга хэмжээ, Монгол Улсын хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулж, экспорт, импортын барааны ачаа тээврийг эрчимжүүлэх ажлын явц, төсвийн хөрөнгө оруулалтын худалдан авах ажиллагааны явц, хэрэгжилт, санхүүжилтийн гүйцэтгэл, аж үйлдвэржилтийн сэргэлтийн ерөнхий төлөвлөгөө, эрчим хүчний сэргэлтийн ерөнхий төлөвлөгөө зэрэг […]

.jpg
2022-02-09 09:30
“Инвескор ББСБ” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 01 тоот тогтоолоор хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг 2022 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 14:00 цагт  цахим хэлбэрээр зохион байгуулахаар болсон байна.  Хугацаа: 2022 оны 03-р сарын 09-ний өдрийн 14:00 цагт https://shareholder.invescore.mn цахим хаягаар хуралдуулна. Бүртгэх өдөр: 2022 оны 2-р сарын 16-ны өдөр Хурлаар хэлэлцэх асуудлууд:  1. Компаниас олон нийтэд санал болгон нэмж гаргах энгийн хувьцаанаас […]

gem-zem-cover-1280x647.jpg
2022-02-09 08:45
Дэлхийд нэр алдраа цуурайтуулсан их зохиолч Ф.М.Достоевскийн “Гэм зэм” романаас сэдэвлэсэн пост-драмын жүжгийг үзэгчдийн хүсэлтээр ирэх сарын 3-27-ны өдрүүдэд РЦНК-д дахин тоглохоор болжээ. Романыг яруу найрагч, утга зохиол судлаач Я.Баяраа жүжгийн зохиолд хөрвүүлсэн. Найруулагч М.Батболд өмнө нь Германы суут зохиолч В.И.Гётегийн “Фауст” жүжгийн Монголд анхлан хүргэж байсан найруулагч. Тэрбээр “Гэм зэм” жүжгийн талаар “Би сэтгэцийн […]

5e39209755b95.jpeg
2022-02-09 08:22
“Хөх сувд-2022” мөсний баярыг ирэх гуравдугаар сарын 3-4-ний өдрүүдэд Хатгал тосгонд зохион байгуулахаар ажлын хэсэг өнөөдөр /2022.02.08/ хуралдаж шийдвэрлэжээ. Хөвсгөл аймагт өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор жил бүр уламжлал болон зохион байгуулдаг “Хөх сувд” мөсний баяр 20 дахь жилдээ болно. Энэ жилийн хувьд 20 жилийн ой тохиож байгаагаараа онцлог юм. Тодруулбал, 2014 онд Хөвсгөл нуурын […]

475781d324c2ee0055889e352fb93383_x3-1.jpg
2022-02-09 08:00
2006 онд хэвлэгдсэн 20 мянгатын дэвсгэртийг гүйлгээнээс татаж хүчингүй болгох үйл ажиллагааг 2020 оны гуравдугаар сарын 1-нээс эхлүүлжээ. Тус дэвсгэрт нь нууцлал бүхий хамгаалалтын элементгүй учраас хуурамчаар үйлдэхээс урьдчилан сэргийлж хоёр жилийн өмнөөс гүйлгээнээс татаж эхэлсэн байна. Энэ үйл ажиллагаа нь хоёр жилийн дотор үргэлжлээд ирэх гуравдугаар сарын 1-нээс зогсох ажээ. Тиймээс 2006 онд хэвлэгдсэн 20 […]