20-1280x853.jpg
2022-02-16 16:27
Хөнгөлөлттэй хүүтэй ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд 2021 онд Монголбанк болон банкны эх үүсвэрээр нийт 1,012 тэрбум төгрөгийн зээлийг 13 мянга гаруй өрхөд олгожээ. Ипотекийн хөтөлбөрийн зээлийн дүн (тэрбум ₮) болон зээлдэгчийн тоо, оноор 2022 онд нийт 700 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй хүүтэй ипотекийн зээл олгогдохоос оны эхний хоёр сарын санхүүжилтэд зориулж Монголбанк болон банкны эх […]

19-1280x1280.jpeg
2022-02-16 16:10
Орос гуравдугаар сургуулийн захирал Ж.Соронзонтой холбогдох хэргийн талаарх баримт материалыг АТГ-т өгч, гомдол гаргасан. Үүнтэй холбогдуулан цугларсан баримт материалын дагуу Орос гуравдугаар сургуулийн захирал Ж.Соронзонг Авилгатай тэмцэг газраас шалгаж эхэлсэн байна. Тэрбээр “өөрийн нөхрийг өндөр дүнгээр цалинжуулдаг, төрсөн дүүгээсээ өндөр дүнтэй оффис түрээсэлдэг, сургуулийнхаа багш нараас төрсөн өдрөөрөө бэлэн мөнгө татдаг” зэрэг баримтууд дэлгэгдээд байгаа […]

18-1-1280x853.jpg
2022-02-16 15:55
АТГ-аас жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны өдрийн дотор албан тушаалтнуудаас хөрөнгө, орлогын мэдүүлгийг нь шинэчилж авдаг. Тус газраас албан тушаалтнуудын 2021 оны Хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг (ХАСХОМ)-ийг бүртгэх, хүлээн авах үйл ажиллагааг улсын хэмжээнд хуулийн хүрээнд амжилттай зохион байгууллаа. Тэгвэл төрийн болон төрийн өмчит хуулийн этгээд 1800 гаруй салбар байгууллагаас АТГ-т мэдүүлгээ […]

16-1-1280x853.jpg
2022-02-16 15:39
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрүүдийг хүргэж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийсэн ажлын айлчлал, “Бээжин 2022” өвлийн XXIV олимпын наадмын нээлтийн ажиллагаанд оролцсон дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахаар болов. Монгол Улсаас Австралийн Холбооны Улс, Шведийн Хаант Улс, Бүгд Найрамдах Чех Улсад суугаа Элчин сайдын яамны бүтцэд Консулын хэлтэс байгуулахаар боллоо. 2022 оны […]

15-2.jpg
2022-02-16 15:22
Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны хоёрдугаар сарын 16-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Тодруулбал, гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг цуцалсантай холбогдуулан хилийн боомтоор зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр зогсоосон хугацааг өнөөдрөөс цуцалсан байна. Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, эрсдэлийг бууруулах зорилгоор хил нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр зогсоосон юм.

14-2.jpg
2022-02-16 15:06
Сонгинохайрхан дүүргийн Толгойт орчимд 2022 онд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар өвлийн спортын ордон, усан спортын сургалтын төвийн барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөжээ. Уг бүтээн байгуулалт ашиглалтад орсноор Сонгинохайрхан дүүргийн иргэд, хүүхэд, залуучууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, спортоор хичээллэх боломжтой болно. Мөн усан спорт, өвлийн спортоор хичээллэх сонирхолтой хүүхэд, залуучууд, цаашлаад өвөл, зуны олимпд оролцох тамирчид […]

13-4.jpg
2022-02-16 14:53
Монгол Улсын Засгийн газрын 2021 оны арванхоёрдугаар сарын 8-ны хуралдааны тэмдэглэлээр Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор түгжрэлд нөлөөлдөг бүсэд байршилтай нийслэлийн ерөнхий боловсролын зарим сургуулийн хичээл эхэлж, дуусах цагийн зохицуулалтыг эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн ажлын цагтай уялдуулан, уян хатан байдлаар зохицуулах асуудлыг судалж, турших арга хэмжээ авахыг Нийслэлийн Засаг даргад даалгасан. […]

12-4.jpg
2022-02-16 14:44
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол 2022 оны хоёрдугаар сарын 20-ны Ням гарагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана. 2022 оны нэгдүгээр сарын 1-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн төлбөрийн баримтаа хоёрдугаар сарын 19-ний 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтойг Татварын ерөнхий газраас санууллаа. Энэ удаагийн тохирлын супер […]

11-8.jpg
2022-02-16 14:34
БНСУ-ын сүүлийн үеийн лабораторийн тоног төхөөрөмжийг суурилуулсан “Их Бараат” лабораторийг “Альфа Мед” ХХК болон”Жидакс” компаниуд хамтран өнөөдөр ашиглалтанд оруулж, нээлтээ хийжээ. Тус лабораторид PCR шинжилгээ өгсөн иргэд хариугаа ердийн бусад лабораторуудтай адил Eruul.mn болон мессежээр авах боломжтой.  Эхний ээлжид PCR шинжилгээг 70-80 мянган төгрөг бөгөөд хариу нь ердөө 45-60 минутад гарна. Цаашид хилийн боомтуудад болон орон нутгуудад PCR шинжилгээний […]

620c82740176dd67a5f27821.jpg
2022-02-16 14:08
Нийслэлийн хэмжээнд сургалт явуулж буй төрийн өмчит цэцэрлэгийн бага бүлэгт 2022 онд гурван нас хүрч буй  хүүхдүүдийг энэ сарын 18-ны өдрөөс бүртгэж эхэлнэ. Тодруулбал, 2022 оны хоёрдугаар сарын 18-ны 09:00 цагаас бүртгэл эхлэх бөгөөд бүртгэлийг цахим хэлбэрээр явуулах юм. Энэ удаагийн бүртгэлд зөвхөн 2019 онд төрсөн гурван настнууд багтаж байгаагаараа онцлог.  Өөрөөр хэлбэл, зөвхөн 2019 […]