БНСУ-ын сүүлийн үеийн лабораторийн тоног төхөөрөмжийг суурилуулсан “Их Бараат” лабораторийг “Альфа Мед” ХХК болон”Жидакс” компаниуд хамтран өнөөдөр ашиглалтанд оруулж, нээлтээ хийжээ.
Тус лабораторид PCR шинжилгээ өгсөн иргэд хариугаа ердийн бусад лабораторуудтай адил Eruul.mn болон мессежээр авах боломжтой. Эхний ээлжид PCR шинжилгээг 70-80 мянган төгрөг бөгөөд хариу нь ердөө 45-60 минутад гарна. Цаашид хилийн боомтуудад болон орон нутгуудад PCR шинжилгээний лабораторуудаа байршуулах төлөвлөгөөтэй байгаа. Мөн хүний нэг дусал цусаар тухайн хүн хорт хавдартай эсэхийг нь түргэн хугацаанд оношилдог тоног төхөөрөмж нэвтэрч байгаа. Төхөөрөмж нь тухайн хүн хорт хавдартай эсэхийг 15-хан минутад тодорхойлдог гэж тус компанийнхан хэвлэлд мэдээлжээ.