2022-02-21 18:20
Төлбөрийн чадвар буурсан Чингис хаан банк, Үндэсний хөрөнгө оруулалтын банканд Эрүүл мэндийн даатгалын сан, Нийгмийн даатгалын сангийн нийт 161.5 тэрбум төгрөг байршиж байгаа талаар мэдээлж байсан. Тэгвэл Монголбанкнаас Үндэсний хөрөнгө оруулалтын банк Эрүүл мэндийн даатгалын сан, Нийгмийн даатгалын сангийн бүх өр төлбөрийг барагдуулж дууссан гэж мэдээллээ.