..Зарлагдсан нэлээд хэдэн замын тендерийн төсөлд манай эдийн засагчид тооцоолол хийж үзлээ. Ихэнх нь алдагдалд орохоор харагдаж байна. Тендерийн гүйцэтгэлийн баталгаа, шимтгэл, суутгалтай холбоотой нөхцлийг ер нь эргэж харах, зөв шийдэл олох зайлшгүй шаардлага бий болжээ.
Ажил эхлээгүй байхад барьцаа хөрөнгө гэж хэдэн тэрбумаар нь гаргах, төсөл дуустал 2-4 жил түгжиж, нэмээд шимтгэл, суутгал төлдөг одоогийн тогтолцоо нь төслийн үр ашгийг бууруулж, үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэхэд багагүй дарамт болж байна.
Сүүлийн хэдэн жил замын төсөл рүү орсон олон ч компани дампуурлаа. Төрд ажил хийсэн барилгын компаниуд ч түрүү жил алдагдалтай ажилласан.
Өнгөрсөн хоёр жилд хил, гаалийн хориг, тээврийн зардал, үндсэн түүхий эд битүм, түлш шатахууны үнийн өсөлттэй холбоотой зардлаа урьдчилан тооцоолоход хүндрэлтэй нөхцөлд байлаа. Ингэж алдагдалтай байхад цалингаа яаж тавьж, үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх вэ? Үндэсний компаниудын өсч хөгжих боломж үүнээс болж хаагдаж байна.
Тиймээс урьдчилж олон жилээр нь гүйцэтгэлийн баталгаа авч мөнгө түгждэг байдлыг болих, улсын төсвөөс тухайн жилд нь хуваарилсан мөнгөн дүнд тааруулж жил жилд нь төлдөг нөхцлийг бүрдүүлэх, цаашлаад санхүүгийн даатгалын аргаар шийдвэрлэх шийдлийг нэвтрүүлвэл зүгээр байна. Мөн жил жилдээ зардлын өсөлтөө тооцож, төсвийг нэмэгдүүлдэг схемийг нэвтрүүлэх саналтай байгаа юм.
1 comment
Ene salbar tuswiin normoo shinechileh heregtei. 15 jil ukhluut ashiglaj bn.