2022-02-25 09:41
Манай улс шатахуун хэр их нөөцтэй байгааг Засгийн газраас өчигдөр танилцуулав. Өчигдрийн байдлаар Монгол Улс А80 шатахуун 64 хоног АИ92 шатахуун 34 хоног Дизель түлш 37 хоногийн нөөцтэй байна. Харин Улаанбаатар хотод АИ92 шатахуун 23 хоногийн нөөцтэй байгаа бол дизель түлшнийх 47 хоног байгаа юм. Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газар