10012022-1641784819-32448683-1.jpg

2022-01-10 12:26
УИХ дахь АН-ын бүлгийн гишүүн О.Цогтгэрэл, Н.Алтанхуяг, Ж.Батсуурь, Ц.Туваан, С.Ганбаатар нар мэдээлэл хийж байна. УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, АН-ын дотоод асуудлууд шийдэгдсэн. Бид өнгөрсөн оны 10-р сард УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбатыг чөлөөлөх асуудлаа УИХ-ын даргад бичгээр мэдэгдсэн. УИХ-ын дарга бол УИХ дахь нам, эвсэл, бүлгийн үйл ажиллагааг хэвийн явуулах хуулиар хүлээсэн үүрэг, эрхтэй албан тушаалтан. […]

01-25-1024x555.jpg

2022-01-10 11:36
Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2022 оны 1 дүгээр сарын 3-7-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 323 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 145 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 178 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, […]

шахмал-түлш.jpg

2022-01-10 11:34
Өнөөдрийн байдлаар сайжруулсан шахмал түлшний 21,351 тоннын нөөцтэй байна. Хоногийн үйлдвэрлэл, хоногийн хэрэглээтэйгээ ойролцоо түвшинд явж байгаа бөгөөд энэ нөөцөө гуравдугаар сар хүртэл хадгалаад явна гэдгийг нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн хэллээ. “Таван толгой түлш” компанийн баруун бүсийн үйлдвэрт гал гарсан. Энэ нь нөөцөд нөлөөлөх эсэх талаарх мэдээллийг “Таван толгой түлш” компанийн борлуулалтын хэлтсийн дарга Д.Миняа өглөө. Тэрбээр “Өнгөрсөн […]

ujkk-1.jpg

2022-01-10 10:57
Монгол Улсын гаалийн байгууллагаас Удирдах ажилтны ерөнхий зөвлөгөөнийг жил бүр зохион байгуулдаг. Уг зөвлөгөөнөөр өнгөрсөн оны ололт амжилт, хүрсэн үр дүн, алдаа дутагдлаа хэлэлцэн дүгнэж, ирэх онд хийж хэрэгжүүлэх ажлаа төлөвлөдөг. ГЕГ-ын дэд дарга Б.Батхишиг: -Цаашид боомтыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг баталсан. Хүний оролцоогүйгээр боомтын үйл ажиллагааг явуулбал цар тахлын нөлөөнд автахгүй байх юм. Өнгөрсөн жил 35 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөж байсан […]

5cb5492805317-810x470.jpeg

2022-01-10 10:05
Гаалийн байгууллагаас жил бүр зохион байгуулж, өнгөрсөн оны ололт, үр дүн, алдаа дутагдлаа хэлэлцэн, ирэх онд хийх ажлаа төлөвлөдөг  УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨГӨӨН-2022 өнөөдөр болно. Гаалийн ерөнхий газрын хурлын танхимд болох хурлаар дараах мэдээллийг сэтгүүлчдэд өгөх юм. ГЕГ-ын дэд дарга Ц.Гэндэнцэвээн (Өнгөрсөн оны улсын төсвийн орлого, гаалийн цахим шинэчлэл, цаашид хийх ажил) ГЕГ-ын дэд дарга Б.Батхишиг (Өнгөрсөн онд хамгийн их экспорт, импорт хийгдсэн […]

270192549_357360182893044_4001802369109408369_n-094742-1484878427-1024x682.jpeg

2022-01-10 10:03
Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойн өдөрт зориулан Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын ивээл дор зохион явуулсан Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээн Төрийн ордонд хоёр өдөр (2022.01.08-09) үргэлжилж аваргуудаа шалгарууллаа. Тэмцээний нээлтэд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойн баярын мэндийг тэмцээнд оролцогчдод уламжлаад “Арван жилийн […]

5f0837a945f58.jpeg

2022-01-10 10:00
Шадар сайд С.Амарсайхан БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруйг хүлээн авч уулзан, дэлхий дахинд дэгдээд байгаа цар тахлын шинэ хувилбарын энэ цаг үед хоёр тал хилийн боомтын үйл ажиллагааг хэрхэн доголдолгүй явуулах талаар санал солилцсон байна. Итгэлт сайн хөршийн хувиар энэхүү эгзэгтэй цаг үед талууд хэн хэндээ аливаа хүндрэл, […]

tgy89j__2_x974.jpg

2022-01-10 09:57
ДУУДЛАГА ХУДАЛДААНЫ ЗАР – ӨРГӨӨ МАЙНИГ ХХК Нийслэлийн Татварын газрын  2021 оны А/73 тоот тушаалаар Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москва хороолол /18070/, Москвагийн гудамж 133/4 дүгээр байрны зоорийн давхрын үйлчилгээний зориулалттай нийт 216.7 м.кв талбай бүхий 7 үл хөдлөх эд хөрөнгүүдийг дуудлага худалдаагаар худалдахаар шийдвэрлэв. 1. Дуудлагаар худалдах хөрөнгийн танилцуулга –  Сонгинохайрхан дүүргийн […]

09-3-1024x555.jpg

2022-01-10 09:51
Колумб улс уушгины хүнд өвчнөөр шаналж байсан 60 настай эрэгтэйд эвтанази буюу эдгэрч чадахгүй, үхлийн аюултай өвчнөөр шаналж байгаа хүний амьдралыг эцэслэх эрх олгожээ. Энэ нь нас нь дуусаагүй өвчтнийг өөрийнх нь хүсэлтээр нас эцэслэхийг зөвшөөрсөн анхны тохиолдол юм байна. Колумбын баруун хэсэгт орших Кали хотод амьдардаг 60 настай Виктор Эскобар уушгины хүнд өвчтэй, чихрийн шижин өвчтэй […]