УИХ дахь АН-ын бүлгийн гишүүн О.Цогтгэрэл, Н.Алтанхуяг, Ж.Батсуурь, Ц.Туваан, С.Ганбаатар нар мэдээлэл хийж байна.
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, АН-ын дотоод асуудлууд шийдэгдсэн. Бид өнгөрсөн оны 10-р сард УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбатыг чөлөөлөх асуудлаа УИХ-ын даргад бичгээр мэдэгдсэн. УИХ-ын дарга бол УИХ дахь нам, эвсэл, бүлгийн үйл ажиллагааг хэвийн явуулах хуулиар хүлээсэн үүрэг, эрхтэй албан тушаалтан. Гэтэл асуудлыг шийдвэрлэхгүй өнөөг хүртэл хэдэн сар өнгөрлөө. Тиймээс бид өнгөрсөн долоо хоногт УИХ дахь бүлгийг хэвийн ажиллах боломжоор хангаач гэсэн хүсэлт, шаардлагаа тавьсан. Энэ долоо хоногт бид шаардлагаа дахин тавина. Шаардлагатай бол Үндсэн хуулийн цэцэд хандана.
Бид нар Д.Ганбат даргын ганцаараа өгч байгаа хэвлэлийн хуралд оролцохгүй байгаа. Цаашид бид хурлаа хийгээд, мэдээллээ өгөөд явна. Тиймээс УИХ-ын даргаас бүлгийн үйл ажиллагааг хэвийн явуулах боломжоор хангахыг хүсэж байна.