Screenshot20211214143312_20211214025410-1024x478.png

2021-12-14 15:25
ОХУ-ын Москва хотын Засгийн газраас жил бүр зохион байгуулдаг Дэлхийн хотуудын олон улсын VI олимпиадад Улаанбаатар хотын сурагчид багийн дүнгээрээ гуравдугаар байрт орлоо. Тус олимпиадад 35 хотын баг оролцон, хими, физик, математик, мэдээлэл зүй гэсэн дөрвөн төрөлд өрсөлджээ. Тэмцээний төрөл тус бүрд Улаанбаатар хотоос 14-18 насны хоёр сурагч буюу нийт найман сурагч оролцсон. Ийнхүү Улаанбаатар хотын сурагчид хоёр алт, нэг мөнгө, […]

01-28.jpg

2021-12-14 15:14
Гадаад харилцааны яамнаас Монгол Улсад орчин цагийн дипломат алба үүсч хөгжсөний 110 жилийн ойд зориулан “Монгол төрийн гадаад бодлогын эрт, эдүгээ ба ирээдүй” сэдэвт бага хурлыг 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр зохион байгууллаа. Түүхэн чухал тэгш ой аливаа байгууллага, салбарын амжилт бүтээлийг тодотгохоос гадна цаашдын чиг хандлагыг тодорхойлох боломж олгодог. 2011 онд тохиосон […]

04-20.jpg

2021-12-14 14:57
Ази-Номхон далайн орнуудын парламентын чуулган /АНДОПЧ/-ы 29 дүгээр уулзалт өнөөдөр (2021.12.14) албан ёсоор нээлтээ хийлээ. Энэ удаагийн уулзалтыг “Ковид-19 цар тахлын дараах дархлааг бэхжүүлэхэд парламентуудын үүрэг оролцоо” сэдвийн хүрээнд анх удаа цахим хэлбэрээр зохион байгуулж буйгаараа онцлогтой. Чуулга, уулзалтад нийт 23 улсын парламентын төлөөлөл оролцож байгаагаас зургаан улсын парламентын тэргүүн, парламентын дэд дарга хоёр, 113 парламентын […]

03-21.jpg

2021-12-14 14:51
Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдаан өнөөдөр (2021.12.14) 10 цаг 15 минутад 57.9 хувийн ирцтэйгээр эхэлж, гурван асуудал хэлэлцэхээр тогтов. Хуралдааны эхэнд тус Байнгын хорооноос энэ оны 12 дугаар сард хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэж, гишүүдийн 100 хувийн саналаар батлагдлаа. Үргэлжлүүлэн Засгийн газраас 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр […]

02-25.jpg

2021-12-14 14:47
Улсын хэмжээнд өчигдөр 10,547 иргэн коронавирусийн эсрэг вакцины нэмэлт тунг хийлгэжээ. Ингэснээр вакцины дархлаа сэргээх нэмэлт тунд хамрагдсан иргэдийн тоо 814,756 болон нэмэгдэж, хүн амын 25 хувь, 18-аас дээш насны иргэдийн 43 хувьд хүрлээ. Нэмэлт тунд хамрагдсан иргэдийн тоо 18-аас дээш насны хүн амын 50 хувьд хүрвэл Гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэргийг бууруулж, Шар түвшинд шилжүүлэх […]

01-27.jpg

2021-12-14 14:44
Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тэмдэглэх хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2021 оны 12 дугаар сарын 15-17-ны өдрүүдэд Оросын Холбооны Улсад албан ёсны айлчлал хийнэ. Айлчлалын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтэй хэлэлцээ хийж, хоёр талын хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцоно. Айлчлалын үеэр “Монгол Улс, Оросын […]

OIP-8.jpg

2021-12-14 13:29
Шинээр илрэх COVID-19-ийн тохиолдол буурахын хэрээр эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн тоо багасаж байна. Тодруулбал, долоо хоногийн өмнө буюу арванхоёрдугаар сарын 7-ны өдөр халдварын улмаас эмнэлэгт 4,259, гэрийн хяналтанд 7,828 хүн эмчлүүлж байсан бол өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 8,047 иргэн гэртээ болон эмнэлэгт эмлүүлж байна. Өөрөөр хэлбэл, долоо хоногийн хугацаанд эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчийн тоо 1,334-өөр, гэрийн хяналтад […]

8-14.jpg

2021-12-14 13:08
БШУ-ны сайд тэргүүтэй албаныхан АНЭУ-ын Дубай хотод зохион байгуулж буй боловсролын салбарын RewirED дээд хэмжээний уулзалтын үеэр GPE (Global Partnership for Education) сангийн ТУЗ-ийн дарга Жакаяа Кикветэ болон бусад төлөөлөгчидтэй уулзаж хамтын ажиллагааны талаар санал солилцжээ. Энэ хүрээнд: Ковидоос үүдэлтэй сурагчдын хоцрогдлыг нөхөх, арилгах, зайнаас суралцахад дэмжлэг үзүүлэх, тоног төхөөрөмжийн хангалтыг сайжруулах; ЕБС-ийн бага, дунд […]

58-5.jpg

2021-12-14 12:55
Улсын хэмжээнд 2017-2021 оныг хүртэлх сүүлийн таван жилийн хугацаанд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөнд оролцсон 157558 зөрчил илэрчээ. Үүнээс зам тээврийн осол гаргасан 4985 дуудлага бүртгэгдэж, 588 хүн амь насаа алдсан статистикийг Тээврийн цагдаагийн албаны дэд бөгөөд Захиргаа удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа С.Жавхлантбаатар танилцуулав. Иймд тус албанаас шинэ жилийн баярыг угтан “DON’T DRINK AND DRIVE” буюу […]

267478728_4302157626557627_2818549108276966117_n-1024x593.jpg

2021-12-14 12:50
Пауэрлифтингийн WPC/AWPC холбооны Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 11-12-нд ОХУ-ын Москва хотод боллоо. Тус тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон ОУХМ Ш.Алтанбагана түрүүлж, алтан медаль хүртжээ. Ш.Алтанбагана 2014 онд AWPC, 2016, 2017 онд WRPF холбооны ДАШТ-д, 2014 онд WPC, 2016 онд AWPC, 2019 онд AWPC, 2021 онд WPC/AWPC холбооны Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд […]