Шинээр илрэх COVID-19-ийн тохиолдол буурахын хэрээр эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн тоо багасаж байна.
Тодруулбал, долоо хоногийн өмнө буюу арванхоёрдугаар сарын 7-ны өдөр халдварын улмаас эмнэлэгт 4,259, гэрийн хяналтанд 7,828 хүн эмчлүүлж байсан бол өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 8,047 иргэн гэртээ болон эмнэлэгт эмлүүлж байна.
Мөн хугацаанд хүндэвтэр хүний тоо 596, хүнд хүний тоо 203-аар, маш хүнд хүний тоо 41-ээр буурчээ.
Одоогоор хөнгөн хэлбэрийн оноштой 5,122 хүн өрхийн эмчийн хяналтад гэртээ тусгаарлагдан эмчлүүлж байгаа бол 2,925 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм. Эмнэлэгт байгаа иргэдийн 36.8 хувь нь хөнгөн оноштой бол 63.1 хувь нь биеийн байдал хүндэвтрээс маш хүнд байна.