07-16.jpg

2021-12-24 19:36
Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар мэргэжлийн боксын анхны тулаанаа өнөөдөр монголын цагаар 21 цагт хийнэ.Тэрээр ОХУ-д бэтгэл сургуулилтаа хийсэн бөгөөд мэргэжлийн боксын анхны өрсөлдөгч нь ОХУ-ын боксчин Аслан Кабисов юм. Э.Цэндбаатарын хувьд сонирхогчийн боксын Азийн аварга, Азийн наадмын аварга болж байсан.

inbound5241018646975214192.jpg

2021-12-24 19:06
Н.Түвшинбаяр дөрөвдүгээр сарын 2-ны өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Их хуралдай” төвд Монгол Улсын начин Э.Энхбатыг зодож, эрүүл мэндэд нь ноцтой хохирол учруулсан билээ. Э.Энхбат начин үүнээс хойш өнөөдрийг хүртэл эмчилгээ хийлгэн эмгэнэлэгт эмчлүүлж байсан боловч таалал төгслөө. Гэр бүл болон төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.

тус-1024x512.jpg

2021-12-24 18:45
Гадаад улсаас ирж байгаа иргэдийг гурав хоног тусгаарлах болсонтой холбогдуулан УОК-ын Нэгдсэн шуурхай штабын дарга, бригадын генерал Б.Ууганбаяр өнөөдөр тусгаарлан ажиглах байраар ажиллахаар сонгогдсон зочид буудлуудын удирдлага, холбогдох албан тушаалтнуудтай уулзаж, үүрэг чиглэл өглөө. Тэрээр тусгаарлан ажиглах байр, зочид буудлуудад иргэдийг хүлээж авах бэлтгэлийг бүрэн хангах, УОК-ын Нэгдсэн шуурхай штабын үүрэг чиглэлийн дагуу халдвар, хамгааллын дэглэмийг […]

R-14-1024x768.jpg

2021-12-24 18:25
Улаанбаатар хотын хоёр иргэн загасчлахаар Булган аймгийн Тэшиг сумыг зорьсон иргэд нэгнээсээ салж, төөрсөн байжээ.  Өвлийн хүйтэнд хоёр хоногийн турш төөрсөн иргэдийг 12 дугаар сарын 19-ний өдрийн 22.00 цагийн орчимд ахлах ахлагч Б.Буянтогтох ахлагчтай, ахлагч З.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй хилийн манаа илрүүлэн, амь насыг нь аварсан байна. Төөрсөн иргэд, “Бид өөрсдийн санамсар болгоомжгүй байдлаас болж амь […]

98-11.jpg

2021-12-24 18:00
“Улаанбаатар хотын тогтвортой автозам, тээвэр төсөл”-ийг Дэлхийн банкны группийн Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банкны 100 сая ам.долларын зээлийн санхүүжилтээр үе шаттайгаар хэрэгжүүлэхээр тохиролцож, уг зээлийн хэлэлцээрт 2021 оны наймдугаар сарын 24-ний өдөр гарын үсэг зуржээ. Төслийг санхүүжүүлэхэд Дэлхийн банкны Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банкнаас 100 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгох бол Нийслэлийн төсвөөс […]

8-28.jpg

2021-12-24 17:40
Нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар Дүүргийн хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт батлах асуудлыг хэлэлцлээ. Соёлын өвийг хамгаалах хуулийн дагуу түүх, соёлын үл хөдлөх дурсгалын улсын үзлэг, тооллогыг 2015 онд зохион байгуулсан. Уг тооллогоор нийслэлийн нутаг дэвсгэрт 217 дэсийн 479 дурсгалыг бүртгэн Соёлын өвийн мэдээллийн санд оруулжээ. Хуулийн дагуу эдгээр түүх, соёлын үл хөдлөх […]

02-46.jpg

2021-12-24 17:35
Америкийн хос Тони, Жастин нар энэ оны зургаадугаар сард өвөрмөц хүүхэдтэй болжээ. Хүүхдийн бие бүхэлдээ хар толбоор бүрхсэн гэнэ. Жира охин төрөлхийн ийм өвчинтэй төржээ. Энэ өвчин хүүхдийн амь насанд аюулгүйгэж эмч нар мэдэгдсэн байна. Гэхдээ арьсны хавдраар өвчлөх эрсдэл өндөр юм байна. “Охин жирэмсний 38 дахь долоо хоногт, төлөвлөгөөт кесар хагалгаагаар төрсөн. Миний нөхөр […]

8-27.jpg

2021-12-24 17:25
  Ирэх гурван жилийн хугацаанд Нарны замын чиглэлд шинээр 60.5 км зам барихаас гадна 71.5 км шинэ тойрог зам барихаар тусгасан байна. Шинэ тойрог замын газар чөлөөлөлтөд 120 орчим тэрбумыг зарцуулж, долоон газарт гүүрэн байгууламж барих юм байна. Яармагийн чиглэлд 650 метр гүүрэн байгууламж, түүнчлэн Зайсан, баруун Сонсголонгийн чиглэлд, түүнчлэн шинэ тойрог байгуулахтай холбогдуулан 11 […]

06-19.jpg

2021-12-24 16:50
Лидсийн их сургуулийн эрдэмтэд Хималайн мөс хайлж байгаатай холбоотой судалгаагаа Nature сэтгүүлд нийтэлжээ. Эндхийн мөсөн голууд маш эрчимтэй хайлж байгаа гэнэ. Эрдэмтдийн мэдээлснээр, сүүлийн 40 жилд мөсөн голууд өмнөх 700 жилээс илүү эрчимтэй хайлсан байна. Судлаачид 400-700 жилийн байсан 14 798 мөсөн голын үргэлжлэл, гадаргуугийн зургийг гаргаж, хэр хурдацтай хайлж байгааг судалжээ. Гэтэл Хималай мөснийхөө […]

61c27f6d-3e03-4d22-85e5-45f877641cee-1024x682.jpg

2021-12-24 16:39
Өнөөдөр /2021.12.24/ УИХ-ын чуулганы хуралдаанаар Оюутолгойн ордоос Монгол Улсын хүртэх, ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хаалттай хэлэлцлээ. УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Ц.Даваасүрэн нарын горимын саналаар эл асуудлыг хаалттай хэлэлцэхийг гишүүдийн 81 хувь нь дэмжсэн. Ингэснээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хаалттай хуралдаанаар тогтоол танилцуулж гишүүдийн асуултад хариулсаны дараа гишүүдийн олонхийн саналаар тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжиж, […]