Америкийн хос Тони, Жастин нар энэ оны зургаадугаар сард өвөрмөц хүүхэдтэй болжээ. Хүүхдийн бие бүхэлдээ хар толбоор бүрхсэн гэнэ. Жира охин төрөлхийн ийм өвчинтэй төржээ.
Энэ өвчин хүүхдийн амь насанд аюулгүйгэж эмч нар мэдэгдсэн байна. Гэхдээ арьсны хавдраар өвчлөх эрсдэл өндөр юм байна.
“Охин жирэмсний 38 дахь долоо хоногт, төлөвлөгөөт кесар хагалгаагаар төрсөн. Миний нөхөр анх түүнийг дэлгэцээр харсан. Түүний хэлсэн анхны үг нь “Нүүрэн дээрх нь яачихсан юм бэ” гэсэн. Тэр үед зүрх амаар гарчих шахсан” хэмээн ээж нь ярьжээ.
Дэлхийд шинээр төрсөн хүүхдийн 1 хүрэхгүй хувьд илэрдэг энэ өвчин төрсөн даруйд нь мэдэгдсэн байна.
“Эмч тухайн үед арьсны зүгээр л толбо. Ямар ч ач холбогдолгүй гэсэн. Өөрөөр хэлбэл хүүхдийн маань амь насанд эрсдэлгүй. Би бас нэг охиноо алдаад удаагүй байсан юм” хэмээн ээж нь мэдэгджээ. Эцэг эх нь толботой охиноосоо санаа зовж ичилгүйгээр Инстаграмд блог үүсгэсэн нь 13 мянган дагагчтай болжээ.
Эх сурвалж:Korrespondent