Лидсийн их сургуулийн эрдэмтэд Хималайн мөс хайлж байгаатай холбоотой судалгаагаа Nature сэтгүүлд нийтэлжээ. Эндхийн мөсөн голууд маш эрчимтэй хайлж байгаа гэнэ.
Эрдэмтдийн мэдээлснээр, сүүлийн 40 жилд мөсөн голууд өмнөх 700 жилээс илүү эрчимтэй хайлсан байна. Судлаачид 400-700 жилийн байсан 14 798 мөсөн голын үргэлжлэл, гадаргуугийн зургийг гаргаж, хэр хурдацтай хайлж байгааг судалжээ. Гэтэл Хималай мөснийхөө 40 орчим хувийг алдсан гэж дүгнэсэн бөгөөд энэ нь 28,000 хавтгай дөрвөлжин километр оргил цэгээс өнөөдөр 19,600 хавтгай дөрвөлжин километр болж багасахад хүргэсэн байна. Ялангуяа сүүлийн 40 жилд хайлах хурд нь 10 дахин нэмэгджээ. Энэ нь хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй уур амьсгалын өөрчлөлтийн үр дүн гэж тэмдэглэж байна.
Мөсөн голуудын хайлсан ус Азийн голуудын гол системд онцгой ач холбогдолтой. Харин хэтэрхий хурдан хайлах нь бүсийг усны асуудалд сөргөөр нөлөөлнө гэжээ.
Эх сурвалж: Mignews