954-1024x576.jpg

2021-11-03 16:19
ОХУ болон Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тохиолдуулан “Рерихийн” музейн хамт олон ОХУ-д тоглолт хийх саналыг Морин хуурын чуулгын уран бүтээлчдэд тавьсан байна. Үүний дагуу Морин хуурын чуулгынхан энэ сарын 11-нд ОХУ-ын Санкт-Петербург хотод “Эрмитаж”-ийн концертын танхимд, 13-нд “Мариинский” театрт урилгаар тоглохоор болжээ. Уг тоглолтод Морин хуурын чуулгын уран бүтээлчдээс гадна […]

77-1-1024x576.jpg

2021-11-03 15:57
Өчигдрөөс буюу энэ сарын 2-ноос баруун аймгуудад хүчтэй шороон шуурга шуурч буй. Үүний улмаас Ховд аймгийн Манхан, Зэрэг сумын 35 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугмын 287 дугаар тулгуур хугарч, аваарын нөхцөл байдал үүсжээ. Улмаар өнөөдөр 11.00 цагийн орчимд цахилгаан тасарсан байна. Одоогийн байдлаар Ховдын Зэрэг, Дарви, Цэцэг сум болон Хөшөөтийн уурхайн 2-3 кэмп цахилгаангүй болоод байна.

96333-1024x576.jpg

2021-11-03 15:50
Сангийн сайд Б.Жавхлан цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Тэрбээр “Төр, хувийн хэвшлийг шинэ шатанд гаргана. Аль болох иргэн, аж ахуйн нэгж бүр эдийн засгийг тэлэх, бүтээн байгуулалтуудад идэвхтэй оролцогч байх хэрэгтэй. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай шинэ хуулийг Сангийн яаман дээр боловсруулж байгаа. Удахгүй УИХ-д өргөн барина. Концессын хуулийг энэхүү шинэ хуулиар хална гэж төлөвлөж […]

5656-1024x576.jpg

2021-11-03 15:16
Засгийн газрын ээлжит хуралдаанаар Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээл олгох, түүнд батлан даалт гаргах, хүүг нь нөхөн төлөх, санхүүгийн дэмжлэг үзүүлэх журмыг шинэчлэн баталлаа. Түүнчлэн, -Бүгд Найрамдах Турк Улсын Анкара хотноо 2021 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдах Эдийн засаг, худалдааны Монгол Туркийн Засгийн газар хоорондын хамтарсан хорооны есдүгээр хуралдаанд оролцох Монголын талын төлөөлөгчдийн […]

9696-1024x576.jpg

2021-11-03 15:09
Хөвсгөл нуураас татан гаргасан “Сүхбаатар” хөлөг онгоцны хадгалалт, хамгаалалт, аюулгүй байдлыг хангуулах, цаашид аялал жуулчлал, музей болгож ашиглах талаар саналаа танилцуулахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд болон Хөвсгөл аймгийн Засаг даргад, тус хөлөг онгоцыг татан гаргахад оролцсон алба хаагчдыг урамшуулах асуудлыг шийдвэрлэхийг Батлан хамгаалахын сайдад даалгав. Хөвсгөл нуурын эко системийг хамгаалах, нуурын ёроолын аюултай хог […]

555-1024x576.jpg

2021-11-03 15:02
Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Эрчим хүчний үнэ тарифыг 2022 оны зургадугаар сарын 01 хүртэл нэмэгдүүлэхгүй байх, мөн импортоор оруулж ирэх хүнсний зориулалттай ачааны хагас болон битүү вагоныг гааль, нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх асуудлаар хуулийн төсөл боловсруулан шийдвэрлүүлэхийг Сангийн сайд болон ЗТХ-ийн сайд нарт үүрэг болголоо.

333-1024x576.jpg

2021-11-03 14:29
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан танилцуулахдаа, “Хил хаасантай холбогдуулан бараа, бүтээгдэхүүний шок үүсэж байна. Үүнтэй холбогдуулан Ханги, Гушуунсухайтын боомт хил дээр хүнс, гол нэрийн бараа бүтээгдэхүүний лаборатори яаралтай байгуулна. Улмаар хоёр улс хамтран хүнс, эм, эмнэлгийн хэрэгслийг татна. Махны нийлүүлэлтийг нэмэгдүүлэхийн тулд Улаанбаатарт 30-аас доошгүй […]

6363-1024x576.jpg

2021-11-03 14:00
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа танилцууллаа. Тэрээр “Өнөөдрийн байдлаар БНХАУ-тай хиллэдэг Замын-Үүдийн төмөр зам, Баянхошуу, Гашуунсухайт, Ханги авто замын боомтууд нээлтэй байна. ОХУ-тай хиллэдэг Алтанбулаг, Боршоо, Цагааннуур боомтууд ажиллаж байна. Засгийн газрын 2011 оны гуравдугаар сарын 9-ний өдрийн 73-р тогтоолын нэгддүгээр зүйлд эм, эмийн хэрэгслийг Чингис хаан, Сүхбаатар, Алтанбулаг, Замын […]

99922-1024x576.jpg

2021-11-03 13:53
Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлэл өглөө. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн барихаар боллоо. Шүгэл үлээгчийн тухай хуулиар шүгэл үлээгчийг дэмжих, хамгаалах, түүний эрх зүйн байдлыг дордуулсан шинжтэй аливаа үйлдлээс урьдчилсан сэргийлсэн […]

9999999-1024x576.jpg

2021-11-03 13:36
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл болон ОХУ-ын хамтын ажиллагааны “Россотрудничество” агентлагтай хамтран Монгол-Оросын хэвлэл мэдээллийн форумыг Улаанбаатар хотноо зохион байгуулж байна. Уг форумд оролцож буй ОХУ-ын сэтгүүлчдийн төлөөллийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар “Монгол, Орос хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг […]