Өчигдрөөс буюу энэ сарын 2-ноос баруун аймгуудад хүчтэй шороон шуурга шуурч буй. Үүний улмаас Ховд аймгийн Манхан, Зэрэг сумын 35 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугмын 287 дугаар тулгуур хугарч, аваарын нөхцөл байдал үүсжээ.
Улмаар өнөөдөр 11.00 цагийн орчимд цахилгаан тасарсан байна. Одоогийн байдлаар Ховдын Зэрэг, Дарви, Цэцэг сум болон Хөшөөтийн уурхайн 2-3 кэмп цахилгаангүй болоод байна.