Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Эрчим хүчний үнэ тарифыг 2022 оны зургадугаар сарын 01 хүртэл нэмэгдүүлэхгүй байх, мөн импортоор оруулж ирэх хүнсний зориулалттай ачааны хагас болон битүү вагоныг гааль, нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх асуудлаар хуулийн төсөл боловсруулан шийдвэрлүүлэхийг Сангийн сайд болон ЗТХ-ийн сайд нарт үүрэг болголоо.