98.jpg

2021-11-19 14:51
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Энэ үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа дараах мэдээллийг өглөө. Тэрээр “Манай яамны зөвшөөрөлтэйгөөр ажиллах хүч илгээж байгаа хоёр улс бий. Нэг нь БНСУ, нөгөө нь Япон. Япон руу 2020 онд 12 ур чадварын дадлагажигч илгээсэн. Энэ улсад нийтдээ 273 […]

452.jpg

2021-11-19 14:48
Монгол Улсын Засгийн газар болон Америкийн Нэгдсэн Улсын Төрийн департамент хамтран Монгол Улсад хүүхдийг бэлгийн мөлжлөгийн зорилгоор худалдаалах, хүүхдийг албадан хөдөлмөр эрхлүүлэхтэй тэмцэхэд чиглэсэн “Хүүхэд хамгааллын компакт гэрээ”-г 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр байгуулж, 10 дугаар сарын 27-ны өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт гэрээг Дэлхийн зөн олон улсын байгууллага, Азийн сан […]

663.jpg

2021-11-19 14:24
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан өчигдөр боллоо. Хурлаар хэлэлцсэн асуудлуудын нэг нь нийслэлийн Баянгол, Баянзүрх, Чингэлтэй дүүргийн анхан шатны нэгж хороодыг хуваах, өөрчлөн зохион байгуулах тухай байв. Дээрх дүүргүүдийн зарим хорооны хүн ам, өрхийн тоо хэт олон байгаагаас ачаалал ихсэж, иргэдэд хүрэх үйлчилгээнд хүндрэл учирч буй тухай саналыг ирүүлсний дагуу энэхүү асуудлыг боловсруулжээ. Нийслэл Улаанбаатар […]

66-5.jpg

2021-11-19 14:18
Нийслэл Улаанбаатар хот Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 0.3 хувьтай тэнцэх хэмжээний газар нутагтай. Энэхүү хилийн цэсийг анх 1982 онд, БНМАУ-ын Ардын их хурлын тэргүүлэгчдийн 131 дүгээр зарлигаар тогтоож байжээ. Түүний дараа 1996 онд УИХ-ын тогтоолоор нийслэл болон дүүргүүдийн хилийн цэсийг тэлж, шинэчлэн баталсан байна. Энэхүү тогтоолын хоёрдугаар заалтаар Улаанбаатар хоттой хил залгаа Төв аймгийн […]

7-11-1024x561.jpg

2021-11-19 14:14
Тогтвортой хөгжлийн үндэсний хорооны хурал болж, Монгол Улсад 2023-2027 онд хэрэгжүүлэх НҮБ-ын Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ (НҮБТХХАХ) баримт бичгийн стратегийн тэргүүлэх чиглэл, хүрэх үр дүнгийн төслийг хэлэлцлээ. Монгол Улсын Ерөнхий сайд, Тогтвортой хөгжлийн үндэсний хорооны дарга Л.Оюун-Эрдэнэ “Монгол Улс Нэгдсэн Үндэстний байгууллагад элссэний 60 жилийн ой энэ жил тохиож байна. Түүхэн ач холбогдолтой ойг […]

111-2.jpg

2021-11-19 14:07
Сар бүрийн 20-ны өдөр хүүхдийн мөнгөн тэтгэмж болох 100,000 төгрөгийг энэ оны зургаадугаар сар хүртэл олгож байгаа. Харин энэ сарын 20-нд амралтын өдөр таарч буй тул өнөөдрөөс иргэдийн данс руу хүүхдийн мөнгийг шилжүүлж эхэлсэн байна.   Энэ сард мөнгөн тэтгэмжийг 1.2 сая хүүхдэд олгох бөгөөд нийт 120 тэрбум төгрөг зарцуулах аж. Харин эхийн алдар одонгийн мөнгөн тусламж […]

25yyaa_242921224_285918036729839_4202870516779717065_n_x974.jpg

2021-11-19 14:02
Монгол Улсад ковид-19 халдварт цар тахал гарч, хорио цээрийн дэглэм тогтож, хөрш орнууд хилээ хааж экспорт, импортын тээвэр хүндэрсэн цагаас хойш ачаа тээврийн үндсэн гол үүргийг “Улаанбаатар төмөр зам” ХНН нэг ч өдөр тасалдалгүй 24 цагийн турш гүйцэтгэж ирсэн юм. Төмөр замын тээврийн тасралтгүй хэвийн үйл ажиллагааг хангаж, улс орон, ард иргэдийн ачааг шуурхай тээвэрлэхийн […]

456-4.jpg

2021-11-19 13:46
Сүхбаатар аймгийн Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн А/657 дугаартай захирамжаар Мотоциклийн хөдөлгөөнийг энэ оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 15-ныг хүртэлх хугацаагаар түр хоригложээ. Учир нь цас орж авто замын нөхцөл байдал хүндэрч байгаа тул осол аваараас сэргийлж байна хэмээн албан бичигтээ бичжээ. Улмаар иргэдээ бусдын […]

00.jpg

2021-11-19 13:31
Зохиолч Ё.Далайжамцын хүүхэд багачуудад зориулсан “Би монгол хүн” нэртэй номын нээлт боллоо. Уг ном нь хүүхэд залуучуудад монгол ёс заншил, ахуй, аж амьдралыг танин мэдүүлэх цаашлаад монгол хүн болоход нь хувь нэмрээ оруулахыг зорьсон аж. Тэрбээр анх хоёр жилийн өмнө номныхоо санааг  олсон төдийгүй яг энэ төрлийн хүүхдийн зохиол дутмаг болохыг анзаарсан гэнэ. “Би монгол […]

08-37.jpg

2021-11-19 13:02
Коронавируст халдварын эсрэг вакцины дархлаа сэргээх нэмэлт тунг 18-аас дээш насны иргэдийн 50 хувь нь хийлгэвэл гамшгийн зэрэглэлийг “Шар” түвшинд шилжүүлнэ гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдэгдсэн. Хэрэв гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэргийг “Шар” түвшинд шилжүүлбэл сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг танхимаар явуулна хэмээн Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ. Энэ хичээлийн жилд улсын хэмжээнд 842 сургууль үйл ажиллагаа […]