Коронавируст халдварын эсрэг вакцины дархлаа сэргээх нэмэлт тунг 18-аас дээш насны иргэдийн 50 хувь нь хийлгэвэл гамшгийн зэрэглэлийг “Шар” түвшинд шилжүүлнэ гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдэгдсэн.
Хэрэв гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэргийг “Шар” түвшинд шилжүүлбэл сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг танхимаар явуулна хэмээн Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.
Энэ хичээлийн жилд улсын хэмжээнд 842 сургууль үйл ажиллагаа явуулж байгаагаас 469 нь танхимаар, 365 нь хосолсон хэлбэрээр, найм нь цахимаар хичээллэж байна.