УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Энэ үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа дараах мэдээллийг өглөө.
Тэрээр “Манай яамны зөвшөөрөлтэйгөөр ажиллах хүч илгээж байгаа хоёр улс бий. Нэг нь БНСУ, нөгөө нь Япон. Япон руу 2020 онд 12 ур чадварын дадлагажигч илгээсэн. Энэ улсад нийтдээ 273 хүн илгээгээд байна. БНСУ руу 2020 онд 62 хүн илгээсэн. Энэ онд 22 хүн л илгээгээд байна. БНСУ-ын дундаж цалин 4.6 сая төгрөгтэй тэнцэж байгаа. Манай улсад дундаж цалин 1.2 сая төгрөг байна” гэлээ.