54-1.jpg

2021-11-22 13:02
Шинээр рентген аппарат ашиглан оношилгоо хийхээр төлөвлөж буй Нийслэлийн Шүд эрүү нүүрний төв, Умсүм мед ХХК-ийн Хөхний клиник эмнэлэг, Буян нэмэгдэх ХХК-ийн Буян нэмэгдэх эмнэлгүүдэд цацрагийн хамгаалалт, аюулгүй байдалд цацрагийн хэмжилтийг хийлээ. Тус хэмжилтээр Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан 01/81 тоот удирдамжийн дагуу ажлын байранд цацрагийн хэмжилт, цацрагийн аюулгүйн үнэлгээг хийж, баталгаажуулан, байгууллагын удирдлагад […]

89-8.jpg

2021-11-22 12:31
“Уур амьсгалын өөрчлөлт, түүнд дасан зохицох” хичээлийн хөтөлбөрийг заах багш бэлтгэх сургалтыг энэ сарын 20, 21-ний өдрүүдэд МУИС-ийн II байранд зохион байгуулагдлаа. Байгаль орчин, аялал жуулчлалын яам, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр хамтран Уур амьсгалын ногоон сан /Green Climate Fund/-ийн санхүүжилтээр “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төлөвлөлтийн процессыг боловсронгуй болгох үндэсний чадавхыг бэхжүүлэх” /NAP/ төслийг 2019 […]

96-4.jpg

2021-11-22 12:13
Зохиолч Х.Болор-Эрдэнийн зохиолоор Европт хийгдэж буй анхны киноны зураг авалт эхэлжээ. “Bonjour la vie” нэртэй бэсрэг уран сайхны киноны зураг авалт Швейцарьт хийгдэж байгаа бөгөөд тэрбээр уг киноныхоо тухай “Энэхүү киноны зохиолыг бичих явцдаа өрнийнхөний амьдрал, зан байдал, харилцааны дотоод хэлбэрийг өөрийн нүдээр харж, мэдэрснээ илэрхийлсэн юм. Сонирхолтой нь найруулагч болон кино багийнханд зохиол маань […]

41-3.jpg

2021-11-22 11:40
Соёлын яамны 2022 оны төсөвт багтаж батлагдсан 32 тэрбум төгрөгийн өртгөөр босох Богд Зонхов бурханы хөшөөний асуудлаар Ч.Номин сайд 2 өдрийн турш олон нийтийн шүүмжлэл хүлээгээд байгаа. Тэгвэл энэ асуудлаар Соёлын сайд Ч.Номин тайлбар хийлээ. Тэрбээр “Түүх, шашны соёлыг дэлгэрүүлэх “Богд Зонхова” цогцолборын төсөл намайг Соёлын сайдаар томилогдохоос өмнө эхэлсэн төсөл юм. Анх Соёлын яам энэ […]

77-7.jpg

2021-11-22 11:24
Эрчим хүчний сайд Н.Тавинбэх арваннэгдүгээр сарын 21-ний өдөр “Улаанбаатар хотын дулаан хангамжийн өнөөгийн байдал, хэрэгжиж буй эх үүсвэрүүдийн төсөл хөтөлбөр”-үүдийн талаар чөлөөт ярилцлага өрнүүлэв. Уулзалтад салбарын эрдэмтэн багш судлаач, төрийн болон хувийн хэвшлийн үйлдвэр компаниудын захирал, ахмад үеийн төлөөлөл ирж оролцсон байна. Уулзалтаар Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй дулааны хэрэглээг хаах шинэ эх үүсвэр барих, […]

nuur-3-1024x682.jpg

2021-11-22 11:15
Боловсролыг тууштай дэмжигч, сайн сайхныг санхүүжүүлэгч Голомт банкнаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Голомт Банкны Нэрэмжит Оюутны Тэтгэлэгт Хөтөлбөр”-ийн шилдэг оюутнуудыг тодруулан зарлалаа. 17 дахь жилдээ зарлагдаж буй тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан шилдгийн шилдэг 100 оюутанд батламж гардуулах ёслолын арга хэмжээг энэ оны 11-р сарын 19-ний өдөр зохион байгуулж, оюутнуудад батламж болон мөнгөн тэтгэлгийг гардуулан […]

11-10-1024x561.jpg

2021-11-22 11:14
Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2021 оны 11 дүгээр сарын 15-наас 19-ний өдрүүдэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос гаргасан 218 гомдол, хүсэлтийг шийдвэрлэж, мөрдөгч болон зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 411 даалгавар бичгээр өгсөн байна. Гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар байгууллага, албан тушаалтанд 13 мэдэгдэл, зөрчил шалган […]

03.jpg

2021-11-22 11:10
Америкийн Атланта (Жоржиа) хотын Олон улсын нисэх онгоцны буудлын шалган нэвтрүүлэх цэг дээр өнгөрсөн Бямба гаригт нэг этгээд гар буугаар буудаж, гурван хүнийг шархдуулсан талаар АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яамны харьяа Тээврийн аюулгүй байдлын албаны (TSA) хэвлэлийн алба мэдээллээ. Тус газрын мэдээлснээр, хамгаалалтын албаныхан ачаа тээшийг сканнердаж байх үед нэг цүнхнээс “хориотой зүйл” олсон байна. […]

7-12.jpg

2021-11-22 11:06
Ирэх баасан гараг буюу арваннэгдүгээр сарын 26-нд  Монгол Улс Анхдугаар Үндсэн хуулиа баталж, БНМУ тунхагласны 97 жилийн ойн өдөр тохиож буй. Нийтээр тэмдэглэх баяр болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд заасны дагуу энэ өдөр бүх нийтээр амрах юм.  

02-43.jpg

2021-11-22 11:00
Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаа. Өнөөдөр 10.00 цагт “Пума Империал” зочид буудалд Монголд Үндэсний мэдээллийн агентлаг үүсэж хөгжсөн нь, Дэлхийн мэдээллийн агентлагуудын өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага сэдэвт эрдэм шинжилгээний хурал эхэллээ. Монголын сэтгүүл зүйд гүйцэтгэсэн үүрэг, дэлхийн мэдээллийн агентлагуудын үйл ажиллагааны өнөөдрийн байдал, цашдын чиг хандлагын талаар МСНЭ, […]