Шинээр рентген аппарат ашиглан оношилгоо хийхээр төлөвлөж буй Нийслэлийн Шүд эрүү нүүрний төв, Умсүм мед ХХК-ийн Хөхний клиник эмнэлэг, Буян нэмэгдэх ХХК-ийн Буян нэмэгдэх эмнэлгүүдэд цацрагийн хамгаалалт, аюулгүй байдалд цацрагийн хэмжилтийг хийлээ.
Тус хэмжилтээр Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан 01/81 тоот удирдамжийн дагуу ажлын байранд цацрагийн хэмжилт, цацрагийн аюулгүйн үнэлгээг хийж, баталгаажуулан, байгууллагын удирдлагад цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлын талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.
Эх сурвалж: Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар