УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит хуралдаанаа хийж, хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар мэдээлэл өглөө.
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат: “Өнөөдрийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ. УБТЗ-ын талаар авах арга хэмжээний тогтоолын төслийн талаар болон бусад цаг үеийн асуудлыг хэлэлцсэн. УБТЗ-ын талаар хэд хэдэн асуудал анхаарах ёстой гэсэн байр суурь илэрхийлж байна. Японоос авсан “МОН-ПИ1,2” зээл нэг талаар үр дүнтэй болсон ч, үр ашиггүй зарцуулагдсан ч зүйл бий. Иймд татвар төлөгчдийн мөнгөөр төлөх нь оновчтой биш. Үүнээс гадна УБТЗ-д хариуцлагагүй олон зүйл их болж байна. Өнөөдрийг хүртэл даргыг нь томилж чадахгүй нөхцөл байдал үүсч, гурав дөрвөн хүнийг санал болгоод бүтэлгүйтлээ. Мөн маш хариуцлагагүй улсын төсөв баталлаа. Тиймээс татаж ав. МАН-ын нам үнэмлэхүй олонх болсноосоо хойш хариуцлагагүй зүйл их хийж байна. Үхмэл хөшөө барилга олноор барьж байна. Гор нь ард түмний нуруун дээр бууж байна”
Мөн тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.
-Төсөв батлах үеэр АН яагаад сөрөг хүчний үүрэг гүйцэтгээгүй юм бэ. Тухайлбал, Богд Зонхов бурхны хөшөөн дээр гарч байна?
“Богд Зонхов” бурхны хөшөөг 32 тэрбум төгрөгөөр барихаар 2022 оны улсын төсөвт тусгаж, УИХ-аар батлуулсан талаар өмнө нь бид мэдээлсэн. Төсвийг иргэд нэлээдгүй шүүмжилж, УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлсээр байна. Төсвийн тодотгол хийе гэдэг асуудлыг АН ярьж байсан. Богд Зонхов бурхны хөшөөг барихад 34 тэрбум төгрөг тавьсан байсан. АН хөшөө дурсгал барих хэрэггүй, музей барих хэрэггүй. Энэ олон улаан булангийнхаа төсвийг зарцаа гэдэг асуудлыг удаа дараа хэлж, төсвөө тат, бид дэмжих боломжгүй гэж удаа дараа хэлж байсан. Гэвч Ардын нам үнэмлэхгүй олонхоороо баталчихаад нийгэм шүүмжлэнгүүт матрын нулимс унагаж байна.