Европын Холбооны дэмжлэгтэйгээр Каритас Чех Репаблик, Иргэний Боловсролын Төв, Монголын Залуучуудын Эвсэл хамтран хэрэгжүүлж буй “Бүгд залуусын төлөө, Залуус бүгдийн төлөө” төслийн хүрээнд залуучуудын Иргэний нийгмийн байгууллагуудын /ИНБ/ чадавхыг бэхжүүлэх, залуучуудын асуудлаар нөлөөлөл, судалгаа хийх замаар засаглал, шийдвэр гаргалт, төрийн бодлогын хэрэгжилтэд залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, нөлөөллийн ажилд технологийн дэвшил ашиглах боломжийг танилцуулах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Нөлөөллийн ажилд Виртуал технологийг ашиглах нь” сэдэвт төслийн уралдааныг Иргэний нийгмийн байгууллагуудын дунд зарлаж байна.
Уралдааны хугацаа: 2021 оны 11 сарын 22-ны өдрөөс 12 сарын 11-ний өдөр хүртэл 2 үе шаттайгаар зохион байгуулагдана.
I шат
- 11 сарын 22: Уралдааныг олон нийтэд нээлттэй зарлана
- 11 сарын 24: VR технологийн ерөнхий мэдлэг, мэдээлэл олгох цахим сургалт
- 11 сарын 30: Эхний шатны төслийн санал хүлээн авах хугацаа
II шат
- 12 сарын 1: II шатанд шалгарсан 10 байгууллагыг зарлана
- 12 сарын 4,5,6: VR технологийн анхан шатны сургалт
- 12 сарын 10: Төслийн саналыг сайжруулж, эцсийн байдлаар боловсруулах
- 12 сарын 11: Уралдааны ялагчдыг тодруулах
Шагнал, урамшуулал:
- Тэргүүн байр: VR headset, тоног төхөөрөмж, дагалдах хэрэгсэл
- Дэд байр: VR headset, тоног төхөөрөмж
- Гуравдугаар байр: VR headset, жижиг дагалдах хэрэгсэл
- Тусгай байр: Үнэ бүхий зүйл
Уралдаанд оролцогчдод тавигдах шалгуур:
- Төсөл хэрэгжиж буй аймаг, орон нутагт үйл ажиллагаа явуулдаг ИНБ байна. (УБ хот, Баянхонгор аймаг, Дорноговь аймаг, Сэлэнгэ аймаг, Хэнтий аймаг)
- *** II шатанд шалгарсан орон нутгийн оролцогч нарт уралдааны үеэр холбогдох томилолт, харилцаа холбооны дэмжлэг үзүүлнэ.
Төслийн санал илгээх: https://forms.gle/wkkzNZBa6JKit7ZN7
Сургалтын холбоос: https://us02web.zoom.us/meeting/register/