89-3.jpg

2021-11-25 10:30
УИХ-ын намрын ээлжит чуулганы хуралдаан эхэллээ. Өнөөдрийн чуулганы хуралдаанаар:· “Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2021.11.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгтгэсэн […]

12-11.jpg

2021-11-25 10:24
Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсад суугаа Элчин сайд Г.Мөнхбаяр БНТУ-ын Гадаад хэргийн сайд М.Чавушолудтай 2021 оны энэ сарын 23-ны өдөр уулзав. Уулзалтын үеэр хоёр талын хамтын харилцаа хамтын ажиллагаа, тухайлбал Анкара хотноо 2021 оны 11 дүгээр сарын 15-16-ны өдрүүдэд болсон Монгол, Туркийн Эдийн засаг, худалдааны Засгийн газар хоорондын хамтарсан хорооны есдүгээр хуралдааны дүнгийн талаар […]

9999965.jpg

2021-11-25 10:21
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж Ковид19-ийн эсрэг вакцинжуулалтын талаар мэдээлэл өглөө. Тэрбээр “Нэмэлт тунгийн дархлаажуулалтад хамрагдах боломжоор хангахын тулд гурван төрлийн цэг ажиллуулж байна. Нийслэлийн хэмжээнд байнгын ажиллагаатай 53 суурин цэг байна. Мөн томоохон худалдааны 27 төвд түр цэгийг ажиллуулж байгаа. Түүнчлэн олон ажилтантай үйлдвэр, аж ахуйн газруудаас урьдчилан захиалга авч, дархлаажуулалт хийх явуулын баг […]

1-28.jpg

2021-11-25 10:18
МУИС-ийн захирлын 2021 оны 11 сарын 19-ний өдрийн А330 тоот тушаалаар Шинжлэх ухааны сургуулийн харьяанд Археологийн судалгааны төвийг байгуулж захирлаар нь Антропологи, археологийн тэнхимийн дэд профессор Ц.Төрбатыг томилов. Антропологи, археологийн тэнхимд 2020-2021 онд археологийн чиглэлийн олон туршлагатай шинэ багш ажиллаж эхэлсэн нь хүний нөөцийн хувьд идэвхтэй үйл ажиллагаа явуулах боломжтой болгосон байна. Монголын нийгэм, хүмүүнлэгийн ухааны […]

478-2.jpg

2021-11-25 10:06
Гадаадын иргэн, харьяатын газар төрийн үйлчилгээг чирэгдэлгүй, түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэх, иргэдийн биечлэн ирэх ачааллыг бууруулах, үйлчилгээний шат дамжлагыг багасгах зорилгоор үйлчилгээгээ үе шаттайгаар цахимжуулж байна. Энэ хүрээнд бүх төрлийн визийн зөвшөөрлийн хүсэлтийг арванхоёрдугаар сарын 1-нээс цахимаар хүлээн авч эхлэхээр боллоо. Визийн зөвшөөрөл гэдэг нь виз олгох эрх бүхий байгууллагаас Монгол Улсаас хилийн чанадад суугаа […]

8-11.jpg

2021-11-25 10:02
Нийслэлийн Засаг дарга захирамж гаргаж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн Ахлах зөвлөхөөр Дэмбэрэлцэрэнгийн Мөнх-Эрдэнийг дахин томиллоо. Д.Мөнх-Эрдэнэ нь 2016-2018 онд  Хотын даргын Ахлах зөвлөхийн албыг хашиж байсан билээ. Ажилласан байдал: 2004-2007 онд Голомт банканд хуульч, 2007-2008 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газарт мэргэжилтэн, 2008-2013, 2014-2016 онд  Засгийн газрын Хэрэг эрхлэх […]

7-14.jpg

2021-11-25 09:59
БНСУ-ын Засгийн газраас гадаадаас ажиллах хүч авах асуудлыг нээлттэй болгох, Монгол, Узбекистан, Мьянмар, Филиппин зэрэг улсаас ажиллах хүч авахаа албан ёсоор мэдэгдсэний дагуу илгээх үйл ажиллагааг зохион байгуулж байна. БНСУ-ын Аж үйлдвэр хүний нөөцийн хэрэг эрхлэх газар өөрийн орны ажил олгогчидтой уулзалт зохион байгуулж, 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн нислэгээр хүлээн авахаар нэрсийг […]

47-6.jpg

2021-11-25 09:54
Эх, хүүхдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж, иргэдэд ээлтэй орчныг бүрдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар хэлэлцүүлэг боллоо. Хэлэлцүүлгийг нээж Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг үг хэлэв. Тэрбээр хэлсэн үгэндээ Монгол Улсын Их Хурлаас баталсан “Алсын хараа-2050” бодлогын баримт бичигт эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах, “Тогтвортой […]

45-15.jpg

2021-11-25 09:50
Өнгөрсөн даваа гарагт МАН-ын удирдах зөвлөл хуралдаж, Их хурлын товоо зарласан. Өнөөдөр 12:00 цагт Тусгаар тогтнолын ордны долоон давхарт МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан ирэх 12-р сарын 06, 07-ны өдрүүдэд болох 30-р Их хурлын талаар хэвлэлийн бага хурал хийхээр товложээ.

1-27.jpg

2021-11-25 09:45
Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, Нийслэлийн агаар орчны бохирдлын төслүүдийн удирдагч Д.Ихбаяр нар өчигдөр “Таван толгой түлш” компанийн зүүн бүсийн үйлдвэрт ажиллалаа. Сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэх үүднээс барьж ашиглалтад оруулсан зүүн бүсийн үйлдвэр үйлдвэрлэлийн горимд ажиллаж эхэлсэн бөгөөд өдөртөө 1,000 гаруй тонн шахмал түлшийг үйлдвэрлэж байна. Энэхүү үйлдвэрийн давуу тал нь түлшээ газан бойлуур ашиглаж, усыг уур […]