Б.Бямбадорж: Хороодын иргэдийн танхимд вакцины цэг ажиллуулахаар бэлтгэж байна

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж Ковид19-ийн эсрэг вакцинжуулалтын талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Нэмэлт тунгийн дархлаажуулалтад хамрагдах боломжоор хангахын тулд гурван төрлийн цэг ажиллуулж байна. Нийслэлийн хэмжээнд байнгын ажиллагаатай 53 суурин цэг байна. Мөн томоохон худалдааны 27 төвд түр цэгийг ажиллуулж байгаа. Түүнчлэн олон ажилтантай үйлдвэр, аж ахуйн газруудаас урьдчилан захиалга авч, дархлаажуулалт хийх явуулын баг ажиллаж байгаа.

Цаашид хороо бүрд байдаг иргэдийн танхимд вакцины цэгийг нэмэгдүүлэхээр төлөвлөн, бэлтгэж байна. Тухайлбал, урсгал тооцоолох, халдвар хамгааллын дэглэмээ баримтлуулах, хүний нөөцөө бэлтгэх, сургах ажлуудаа хийж байна” гэлээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close