8-13.jpg

2021-11-25 15:14
Хөрөнгийн зах зээлийн үнэлгээ нэг улиралд их наяд гаруй төгрөгөөр нэмэгджээ. Тодруулбал, энэ оны гуравдугаар улирлын байдлаар Монголын хөрөнгийн зээлийн үнэлгээ тав орчим их наяд төгрөг байгаа юм. Ингэхдээ гуравдугаар улиралд өсөлт нь хоёрдугаар улирлаас 1.1 их наяд төгрөгөөр өссөн гэж Санхүүгийн зохицуулах хороо тайландаа дурдсан байна. Ингэхээр хөрөнгийн зах зээлийн үнэлгээ сөөмөөр биш төөгөөр […]

1-29.jpg

2021-11-25 15:04
Маргааш улс тунхагласны баярын өдөр тохионо. Бүх нийтийн амралтын энэ өдөр зах, худалдааны төвүүдийг нэгдсэн байдлаар амраах шийдвэр гаргахгүй талаар Нийслэлийн ЗДТГ-ын хэвлэлийн албанаас мэдээллээ. Зах худалдааны төвүүд хуваарийн дагуу ажиллах бөгөөд өөрсдийн дотоод журмаар зохицуулаад амрах, ажиллах эсэхээ шийдээд явах боломжтой аж.

52.jpg

2021-11-25 15:00
НИТХ-ын XI хуралдаан өнөөдөр 84 хувийн ирцтэйгээр хуралдаж байна. Цахим болон танхимын холимог хэлбэрээр болж буй уг хуралдаанаар Нийслэлийн 2022 оны төсвийн төсөл болон “Нийслэлийн хөгжлийн 2022 оны төлөвлөгөө” төлөвлөлтийн баримт бичиг, Нийслэлийн 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төсөл, Нийслэлийн өмчөөс 2022 онд хувьчлагдах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалтыг хэлэлцэж байна. Хуралдааны эхэнд Нийслэлийн Засаг […]

6-12.jpg

2021-11-25 14:53
Монгол Улс импортлогч бус үйлдвэрлэгч орон болох шаардлагатай талаар төр, хувийн хэвшлийнхэн аль аль нь асуудал дэвшүүлэн хэлж, ярьцгаагаад багагүй хугацаа өнгөрсөн. Тэрдундаа сүүлийн хоёр жилийн хугацаанд дэлхий нийтийн хэмжээнд  ковид цар тахлаас шалтгаалсан ханган нийлүүлэлтийн сүлжээ, тээвэр ложистикийн “их хямрал” тохиосноор энэхүү асуудал улам хурцаар тавигдаж буйг тодотгоё.  Дотооддоо нэмүү өртөг шингээсэн баялаг бүтээдэггүй, […]

85-3.jpg

2021-11-25 14:18
Боловсрол, шинжлэх ухааны сайд Энх-Амгалан “Монгол-Польшийн харилцаа, хамтын ажиллагаа: өнгөрсөн, одоо, ирээдүй” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд оролцлоо. Мөн энэ хуралд оролцох үеэрээ тус улсын Сеймийн дэд маршал Малгожата Гошевскатай уулзсан юм. Хоёр улсын боловсролын салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр уулзалтын үеэр талууд санал солилцсон. Жил бүр Монгол Улсын 22 оюутныг Бүгд Найрамдах […]

78-17.jpg

2021-11-25 14:02
Улсын гуравдугаар төв эмнэлэгт Эрүүл мэндийн яамны санхүүжилтээр 40 нано.мкуб-ын багтаамжтай хүчилтөрөгч үйлдвэрлэх болон баллон цэнэглэх хоёр хэсэгтэй, 7х10 хэмжээтэй хүчилтөрөгчийн үйлдвэр баригдаж байгаа юм байна. “Нью Терравокс” ХХК-ийн гүйцэтгэж буй уг үйлдвэрийн барилгын ажил өчигдрийн байдлаар 45 хувийн гүйцэтгэлтэй явагдаж байна. Төслийн хүрээнд хүчилтөрөгчийн баллон цэнэглэх компрессор суурилагдаж байгаа бөгөөд компрессорын тусламжтайгаар зөөврийн хүчилтөрөгчийн […]

333333222-1024x689.jpg

2021-11-25 13:58
Ардчилсан намаас өнөөдөр /2021.11.25/ Төрийн ордонд цаг үеийн асуудлаар 4:11 ээлжит мэдээллээ хийлээ.  Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат: -Сүүлийн үед Ардчилсан намын бүлэгтэй холбоотой асуудлаар олон нийт сонирхох болсон. Миний бие Улсын дээд шүүх, Сонгуулийн ерөнхий хороонд хандсан. Монгол Улс хууль дүрэмтэй улс. Тийм учраас иргэн, аж ахуй нэгж, улс төрийн нам ч бай хууль […]

99-8.jpg

2021-11-25 13:49
Бүгд Найрамдах Улс тунхагласны 97 жил, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Зэвсэгт хүчний жанжин штабын даргын тушаалаар Онцгой байдлын байгууллагаас хоёр хурандаа цолтон төрлөө. Уг тушаалаар Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх, сургалт, сурталчилгааны хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Бат-Эрдэнэ, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын дарга, […]

8-12.jpg

2021-11-25 13:34
УИХ-ын гишүүн Ц.Анандбазартай холбоотой ажлын байрны бэлгийн дарамт, бэлгийн хүчирхийлэл үйлдсэн байж болзошгүй гэх хэргийг яаж шийдэх, хэрхэх нь олон нийтийн анхаарлыг татаж буй. ЦЕГ-ын Мөрдөн байцаах албанаас шалгаж дуусаад яллагдагчаар татах саналаа прокурорын байгууллагад хүргүүлсэн юм. Энэ асуудлыг хөндөн цуврал сурвалжилга бэлтгэсэн сэтгүүлч Ц.Анхзул, С.Будрагчаа нар өнөөдөр хэвлэлд хандлаа. Тэд Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан […]

73.jpg

2021-11-25 13:30
Ирээдүй хойч үеийнхэнд эх орон, тусгаар тогтнолын үнэ цэнийг мэдрүүлэх, эх оронч үзэл төлөвшүүлэхэд түүхэн ач холбогдолтой “Шивээ хиагт” дуурийг Улс тунхагласны баярын өдөр тайзнаа амилуулах гэж байна. Уг дуурь анх 1971 оны арванхоёрдугаар сарын 12-ны өдөр Дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа Хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Ц.Пүрэвдоржийн найруулгаар тоглогдож байсан бөгөөд 50 жилийн дараа шинэчилсэн найруулгаар […]