789-4.jpg

2021-11-25 12:42
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан ирэх сарын 6, 7-нд болох 30 дугаар Их хурлын талаар мэдээлэл хийж байна. Тэрбээр “Их хурлаар намын даргыг сонгох, намын дүрмийн өөрчлөлт, хяналтын ерөнхий хороог байгуулах зэрэг асуудлыг хэлэлцэнэ. Мөн МАН эрх барьж байгаа улс төрийн хүчний хувьд дэвшилтэт бодлогуудыг уг хурлаар танилцуулна. Цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх […]

58-8.jpg

2021-11-25 12:01
УИХ-ын гишүүн Т.Доржханд сонгуулийн холимог систем рүү шилжих үндэслэл, шаардлагын талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр “Төсөв хэлэлцэх үеэр нэг зүйл тодорхой болсон. Татвар төлөгчдийн мөнгө хаашаа очдог, үр ашиг байна уу, цаашид ийм байдлаар явах уу гэсэн олон асуулт иргэдээс ирсэн. Үүнийг яаж өөрчлөх талаар хүмүүс байр сууриа илэрхийлж байна. Манай улс 30 жилийн хугацаанд улсын төсвийн хөрөнгөөр […]

nuur-1-1-1024x551.jpg

2021-11-25 11:50
      Хиймэл оюун ухаан, програм хангамжийн нийлүүлэлт, үйлчилгээгээр дэлхийд тэргүүлэгч Infosys Finacle компаниас жил бүр зохион байгуулдаг “Infosys Finacle Innovation Awards-2021” арга хэмжээнд Голомт банкийг “COVID Response Innovation” төрөлд SocialPay дижитал хэтэвч болон Робот процесс автоматжуулалтын (RPA) системүүдийг үндэслэн шилдгээр шалгаруулжээ. Долоо дахь жилдээ зохиогдож буй тус арга хэмжээнд дэлхийн 50 гаруй орны банк, санхүүгийн байгууллагууд […]

78-16.jpg

2021-11-25 11:45
НЦУГ-аас Нийслэлийн Онцгой байдал, Мэргэжлийн хяналтын газар, Хүрээлэн буй орчны хяналтын хэлтэстэй хамтран иргэдийг угаарын хийн хордлогод өртөхөөс хамгаалах, урьдчилан сэргийлэх, эрх бүхий байгууллагын шийдвэрээр Улаанбаатар хотод түүхий нүүрс нэвтрүүлэхийг таслан зогсоох зорилгоор 2021 оны 10 дүгээр сарын 17-ны өдрөөс 24-ны өдрийг хүртэл долоо хоногийн хугацаанд нийслэлийн автотээврийн шалган нэвтрүүлэх баталгаат замын зургаа, баталгаат бус […]

4785.jpg

2021-11-25 11:05
Өвөл цагийн адуу маллах эртний нүүдэлчин өв соёлыг дэлхийд таниулах зорилготой “Талын түмэн адуу” арга хэмжээ Хэнтий аймгийн Батноров суманд зургаа дахь жилдээ зохион байгуулагдлаа. Адуунд ирмэг монгол залуусын омогшил, бахархал болсон “Талын түмэн адуу” арга хэмжээнд 14 аймгийн адуучид оролцсоноос хамгийн хол нь Увс аймгийн Сагил сумаас зорин ирсэн бол “Сайхан хос”-ын тэмцээнд Дорнод […]

03-3.jpg

2021-11-25 10:54
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “УБТЗ” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн талаар авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Уг тогтоолын төсөлд:  1. Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн дүрмийн сангийн Монголын талын хувь хэмжээг 83.673.494.098 (наян гурван тэрбум зургаан зуун далан гурван сая дөрвөн зуун ерэн дөрвөн мянга ерэн найм) төгрөгөөр, Оросын талын хувь […]

89-3.jpg

2021-11-25 10:30
УИХ-ын намрын ээлжит чуулганы хуралдаан эхэллээ. Өнөөдрийн чуулганы хуралдаанаар:· “Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2021.11.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгтгэсэн […]

12-11.jpg

2021-11-25 10:24
Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсад суугаа Элчин сайд Г.Мөнхбаяр БНТУ-ын Гадаад хэргийн сайд М.Чавушолудтай 2021 оны энэ сарын 23-ны өдөр уулзав. Уулзалтын үеэр хоёр талын хамтын харилцаа хамтын ажиллагаа, тухайлбал Анкара хотноо 2021 оны 11 дүгээр сарын 15-16-ны өдрүүдэд болсон Монгол, Туркийн Эдийн засаг, худалдааны Засгийн газар хоорондын хамтарсан хорооны есдүгээр хуралдааны дүнгийн талаар […]

9999965.jpg

2021-11-25 10:21
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж Ковид19-ийн эсрэг вакцинжуулалтын талаар мэдээлэл өглөө. Тэрбээр “Нэмэлт тунгийн дархлаажуулалтад хамрагдах боломжоор хангахын тулд гурван төрлийн цэг ажиллуулж байна. Нийслэлийн хэмжээнд байнгын ажиллагаатай 53 суурин цэг байна. Мөн томоохон худалдааны 27 төвд түр цэгийг ажиллуулж байгаа. Түүнчлэн олон ажилтантай үйлдвэр, аж ахуйн газруудаас урьдчилан захиалга авч, дархлаажуулалт хийх явуулын баг […]