НЦУГ-аас Нийслэлийн Онцгой байдал, Мэргэжлийн хяналтын газар, Хүрээлэн буй орчны хяналтын хэлтэстэй хамтран иргэдийг угаарын хийн хордлогод өртөхөөс хамгаалах, урьдчилан сэргийлэх, эрх бүхий байгууллагын шийдвэрээр Улаанбаатар хотод түүхий нүүрс нэвтрүүлэхийг таслан зогсоох зорилгоор 2021 оны 10 дүгээр сарын 17-ны өдрөөс 24-ны өдрийг хүртэл долоо хоногийн хугацаанд нийслэлийн автотээврийн шалган нэвтрүүлэх баталгаат замын зургаа, баталгаат бус замын нэг, нийт долоон хяналтын цэгт өдөр бүр 24 цагаар найман алба хаагч таван автомашин, гурван зөөврийн постонд гүйцэтгэж, 24840 тээврийн хэрэгсэл, 53253 зорчигчийг шалган нэвтрүүлж агаарын чанарыг сайжруулах бүсэд түүхий нүүрс тээвэрлэсэн нэг зөрчлийг илрүүлж 2100 кг түүхий нүүрсийг Мэргэжлийн хяналтын газрын Агаарын чанарын хэлтсийн Улсын байцаагчид хүлээлгэн өгөх ажлыг зохион байгуулжээ.

Мөн хугацаанд нийслэлийн төвийн 6 дүүргийн нутаг дэвсгэрт эргүүл, хяналт шалгалтын зохион байгуулж давхардсан тоогоор автоэргүүлийн 377 чиглэлд 794, явган эргүүлийн 577 чиглэлд 1203 алба хаагч үүрэг гүйцэтгэж, галлагааны цагаар өдөрт 36-47 өндөрлөг цэгээс 42-61 алба хаагч хяналт тавин ажиллаж давхардсан тоогоор 529 хороо, 2624 гудамж, 26788 айл өрх, 36998 иргэн, 1804 тээврийн хэрэгслийг үзлэг шалгалтад хамруулж, эргүүлийн автомашины чанга яригчаар 983, хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр 48, олон нийтийн цахим мэдээллийн хэрэгсэлээр 72 удаа сэрэмжлүүлэх мэдээлэл хүргэж ажилласан.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн