09-3.jpg

2021-10-05 09:57
ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн тэргүүтэй төлөөлөгчид Болгар Улсад айлчилж, тус улсын Газар тариалан, хүнс, ойн аж ахуйн Дэд сайд Георги Събевтай уулзан, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Талууд хоёр яам хооронд 2015 онд байгуулсан “Хөдөө аж ахуйн салбарын техник туслалцааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх тухай” хэлэлцээрийг шинэчлэн байгуулах, хөдөө аж ахуйн машин, техник, тоног төхөөрөмж […]

08-5.jpg

2021-10-05 09:42
УИХ-ын чуулганы 2020 оны наймдугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар Эрүүл мэндийн тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулсан билээ. Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай болон эрүүл мэндийн тухай хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгах эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаатай танилцах үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүд Эрүүл мэндийн даатгалын […]

03-8.jpg

2021-10-05 09:34
Олон улсын валютын сангийн Гүйцэтгэх зөвлөл энэ долоо хоногт тус сангийн ерөнхий захирал Кристалина Георгиевагийн хэргийг эрчимжүүлэн шалгаж, түүнтэй биечлэн ярилцахаар болсноо мэдэгдэв. Тэрбээр Дэлхийн банкны ажилтнуудыг Хятадын эрх ашигт нийцүүлж мэдээлэл засварлахыг шаардсан хэргээр шалгагдаж байгаа юм. Тус зөвлөл энэ Даваа гаригт уг хэргийг мөрдөж буй “WilmerHale” фирмийн хуульчдаас мөрдөн байцаалтын тайлангийн талаар асууж […]

07-5.jpg

2021-10-05 09:30
Улаанбаатар хотод өнөөдөр суурин 27 цэгт 36 багийн 193 эмч, ажилтан ажиллаж, 3008 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Иргэд өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллана. Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.

04-7.jpg

2021-10-05 08:44
Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар коронавируст халдвараар өвдсөн хүүхдийн эмчилгээний талаар эцэг, эхчүүдэд зөвлөгөө, мэдээлэл өгөх зорилготой лавлах утас, цахимаар зөвлөгөө өгөх шугам байгуулж, 24 цагийн турш тогтмол ажиллуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болгожээ. Түүнчлэн: Гэрээр тусгаарлагдан эмчлэгдэж байгаа коронавируст халдварын батлагдсан тохиолдолд үзүүлж буй эмнэлгийн тусламж үйлчилгээ, эм, эмийн хэрэгслийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх […]

06-6.jpg

2021-10-05 08:35
Фэйсбүүк, WhatsApp, Инстаграм нийгмийн сүлжээний үйлчилгээ өчигдөр шөнө () тасалдлаа. Эдгээр гурван үйлчилгээ нь Facebook-ийн эзэмшилд байдаг бөгөөд сүлжээ тасарсан учраас хэрэглэгчид компьютер болон ухаалаг гар утасны аппликэйшнээр хандах боломжгүйд хүрэв. Сүлжээний тасалдлыг хянадаг Downdetector нь WhatsApp-ийн 80.000 орчим, Facebook-ийн 50.000 гаруй тайланг бүртгэж авсан байна. Вэбсайтад ирсэн мэдээллээс харвал сүлжээний тасалдал дэлхийн өнцөг булан бүрт тохиолдож, хэрэглэгчийн хаяг […]

02-10.jpg

2021-10-05 08:20
Нийслэлийн гэр хорооллын өрхийг түлшээр хангадаг Тавантолгой түлш Төрийн өмчит компанийн өнгөрсөн долоо хоногт ажил хаялт зарлахаа мэдэгдэн, үйлдвэрийн хашааны гадна талд эсэргүүцлээ илэрхийлж байв. Хөдөлмөрийн хүнд, хортой нөхцөлд ажилладаг ажилчид олон сараар цалингаа бүтэн авч чадахгүйд хүрч, үйлдвэрт хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа алдагдсан тухай энэ үеэр мэдэгдэж байсан билээ. Есдүгээр сарын сүүлчээс эхлэн хүйтэрч байгаа […]

18-1.jpg

2021-10-04 18:17
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний нээлт өнөөдөр ХУД-ийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр, “Ногоон хэрэм” төслийн талбайд боллоо. Энэ үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрсдийнхөө болон үр хүүхэд, ирээдүй хойч үеийнхээ төлөө үндэстнээрээ нэгдэж, хамтран зүтгэх түүхэн өдөр тохиож байгааг тэмдэглэсэн. Тэрбээр цөлжилт болон агаарын бохирдлыг бууруулах талаар Засгийн газарт чиглэл өгөх тухай зарлиг гаргажээ. Уг зарлигийг бүрэн эхээр нь хүргэж байна. Монгол […]

02-9.jpg

2021-10-04 17:43
НИТХ-ын Эдийн засаг, төсвийн хорооны өргөтгөсөн хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар Нийслэлийн хотын шуудын 2020 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай, Нийслэлийн 2021 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэв. Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ж.Сандагсүрэн Нийслэлийн хотын шуудын 2020 оны төсвийн гүйцэтгэлийн талаар танилцуулахдаа 2020 онд нийслэл эдийн засаг, санхүүгийн хүндхэн […]

01-10.jpg

2021-10-04 17:22
Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэл, түгээлтийн асуудлаар “Тавантолгой түлш” компаниас тайлбар мэдээлэл авлаа. “Тавантолгой түлш” ХХК-ийн захирлын орлон гүйцэтгэгч Г.Ундармаа хотын даргын асуултад хариулахдаа “Есдүгээр сарын 27-ноос аравдугаар сарын 3-ны хооронд нийт 3,950 тонн түлшийг борлуулалтад гаргасан. Нөөц тасалдах болсон шалтгаан нь 2021 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр Засгийн газрын хуралдаанаас манай баруун бүсийн […]