Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэл, түгээлтийн асуудлаар “Тавантолгой түлш” компаниас тайлбар мэдээлэл авлаа.

“Тавантолгой түлш” ХХК-ийн захирлын орлон гүйцэтгэгч Г.Ундармаа хотын даргын асуултад хариулахдаа “Есдүгээр сарын 27-ноос аравдугаар сарын 3-ны хооронд нийт 3,950 тонн түлшийг борлуулалтад гаргасан. Нөөц тасалдах болсон шалтгаан нь 2021 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр Засгийн газрын хуралдаанаас манай баруун бүсийн үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоож, зүүн бүсийн үйлдвэр рүү нүүлгэх болсонтой холбоотой юм. Тус шийдвэрийн дагуу дөрөвдүгээр сараас баруун бүсийн үйлдвэрийн үйл ажиллагаа зогссон. Наймдугаар сарын 2-ноос эхлээд өнөөдрийг хүртэл хугацаанд 72 мянган тонн түлшний нөөцийг бүрдүүлээд ажиллаж байна. 

Энэ долоо хоногт дээд тал нь 450 цэг ажиллуулахаар бэлтгэж байгаа. Цахимаар нийт 900 гаруй иргэнээс цэг ажиллуулах санал ирсэн ч зарим нь шаардлага хангахгүй байна. Өвөл халтиргаа гулгаа эхлэх үеэр ачааны машинаар очиход төвөгтэй, цэг ажиллуулахаар шинээр хүсэлт гаргасан иргэд туршлагагүй гэх мэт олон асуудлууд байгаа” хэмээн ярив.

Үргэлжлүүлэн хотын дарга Д.Сумъяабазар Баруун бүсийн үйлдвэрийг зүүн бүсийн үйлдвэртэй нийлүүлэх нь бодлогын маш том алдаа байсан. Ундармаа дарга байгаа асуудлуудаараа албан бичиг өг. Цалин, урамшууллаа тавьж чадахгүй байхад хэн наад үйлдвэрт чинь ажиллах юм бэ. Ерөнхий сайдтай та нарын саналыг хэлэлцэж ярилцмаар байна” гэдгийг хэллээ.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн