2021-10-28 10:58
Тайванийн армийг сургах ажлаар ирсэн Америкийн цэргүүд тус арал дээр байгаа гэж Тайванийн засаг захиргааны тэргүүн Цай Инвэнь “CNN” агентлагт ярилцлага өгөхдөө хэлсэн байна. Тайванийн хуурай замын цэргийн хүчнийг сургаж байгаа АНУ-ын цөөн тооны цэрэг энд жил орчим нууцаар байрлаж байгаа гэж “The Wall Street Journal” сонин өмнө нь Америкийн албаны хүмүүсээс эш татан мэдээлж байсан […]










