02-120.jpg

2021-10-28 14:07
Японы Ерөнхий сайд Фумио Кишида өчигдөр цахимаар хуралдсан Зүүн Азийн дээд хэмжээний 16 дугаар уулзалт дээр Хонконг, Шинжаан-Уйгарын өөртөө засах орны нөхцөл байдалд ноцтой санаа зовниж байгаагаа илэрхийлжээ. Мөн Өмнөд Хятадын тэнгис, Тайваний хоолойд тэнгисийн болон агаарын тээврийн эрх чөлөөг хангах шаардлагатай байгааг онцолжээ. Түүнчлэн Ерөнхий сайд Кишида “Энэтхэг-Номхон далайн чөлөөт, нээлттэй бүсийг бий болгох асуудлын ерөнхий ач […]

789-1-1024x683.jpg

2021-10-28 14:06
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар барилгын салбарын төлөөлөлтэй уулзаж, хот байгуулалтын салбарын өнөөгийн нөхцөл байдал, хэрэгжиж буй төслүүд, тэдгээрийн явц, тулгамдаж буй асуудал, бэрхшээл, гарц шийдлийг тодорхойлох, цаашид ажлын явцыг эрчимжүүлэх талаар санал солилцлоо. Тус уулзалтад “Монголын барилгын үндэсний ассоциаци” ТББ, “Монголын Ипотекийн корпораци” ХХК, “Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн […]

145-1024x683.jpg

2021-10-28 13:53
Өнгөрсөн 9 дүгээр сарын 1-ний өдөр хичээл эхлэхэд “Ковид 19”-ийн халдварын тохиолдлын 20 хувийг хүүхдүүд эзэлж байсан юм. Хоёр сарын дараа гэхэд энэ тоон үзүүлэлт 19.1 хувьтай байгааг УОК-оос мэдээллээ. Өөрөөр хэлбэл танхимын сургалтыг эхлүүлж, хүүхдүүд сургууль дээр цугласнаар халдвар нэмэгдээгүй болох нь энэ үзүүлэлтээс харагдаж байгаа юм. Халдвар авсан нийт хүүхдийн 62.7 хувь нь […]

02-119.jpg

2021-10-28 13:41
Кино үзэж байх үед бидний хараа болон сонсголын эрхтнүүд зэрэг ажиллаж байдаг ба жүжигчний уруулын хөдөлгөөн болон хэлж байгаа зүйл хоёр таарч байгаа эсэхийг тархи ухамсаргүйгээр хянаж байдаг. Гэвч тархи заримдаа хуурагддаг буюу МакГуркийн нөлөөлөл үүсэх нь бий. МакГуркийн нөлөөлөл Ярилцаж байгаа хүний уруул эсвэл амны хөдөлгөөн нь бидний сонсож байгаа дуу авиатай нийцэхгүй байгаа […]

01-125.jpg

2021-10-28 13:33
Ирэх оны төсөвтэй холбоотойгоор Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндонгийн Зууны мэдээ сонинд өгсөн байр суурийг хүргэж байна.  -Монгол Улс ирэх оны төсвөө ид хэлэлцэж байна. Цар тахлын онцгой нөхцөлд уул уурхайн салбар орлого, зарлагаа хэрхэн тооцоолсон бэ?   -Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны төсөв их цомхон. Улсын төсвийн орлогын 26-27 хувийг бүрдүүлдэг хэрнээ зарлага […]

35-1024x683.jpg

2021-10-28 13:24
Элэгний В вирусийн эсрэг сайн дурын дархлаажуулалтыг аймаг, нийслэлийн 9 дүүргийн эрүүл мэндийн төвийн дархлаажуулалтын кабинет болон ХӨСҮТ-ийн амбулаторийн 114 тоот өрөөнд хийж байгаа тухай тус эмнэлгээс мэдээллээ. Нийт гурван удаагийн тун хийгдэх ба нэг удаагийн тун нь 5,000 төгрөгийн үнэтэй байх бөгөөд хамрагдахыг хүссэн иргэн В вирусгүй гэсэн шинжилгээний хариугаа авчирч вакцинаа хийлгэнэ. Нийт гурван […]

nuur-1-1024x551.jpg

2021-10-28 13:13
Сайн сайхныг санхүүжүүлэгч Голомт банкны хамт олноос хүүхдийн эрхийг хамгаалж, сурах тэгш боломжоор хангах сайн үйлсийн хүрээнд нийслэлийн тусгай хэрэгцээт боловсролын 25 дугаар сургуулийн Мэдээлэл, технологийн танхимыг  бүрэн засварлаж, ухаалаг самбар, проектор болон компьютерын тоног төхөөрөмж хандивлалаа.  1966 онд байгуулагдсан тус сургууль оюуны бэрхшээлтэй хүүхдүүдэд бага, дунд боловсрол олгодог бөгөөд энэ хичээлийн жилд бага ангид […]

45-1-1024x683.jpg

2021-10-28 12:49
Сонгуулийн санал хураах төхөөрөмжийг шинэчлэх хөрөнгө, санхүүжилтыг 2023 оны төсөвт тусгуулахаар болжээ. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор 2022 оны төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийх үед гишүүд энэ талаар тодруулж байв. Сонгуулийн Ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнарангийн хэлснээр, 2012 оноос хойш 9 удаагийн сонгуульд ашигласан санал хураах төхөөрөмжүүдийг шинэчлэхээр төлөвлөж байна. Гэхдээ эдгээр төхөөрөмж нь улсын бүртгэлийн […]

98753-1024x683.jpg

2021-10-28 12:36
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Э.Бат-Үүл нарын 11 хүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан өчигдөр болох товтой байсан. Гэвч шүүгдэгч Д.Жаргалсайхан болон шүүгдэгч Э.Бат-Үүл, Б.Чулуудай нарын өмгөөлөгч Н.Ууганцэцэг Covid-19 туссаны улмаас шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, шүүгдэгч Ш.Ганхуягийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг шүүх хуралдаан давхацсан тул шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлтүүдийг тус тус нотлох баримтын хамт […]

8888-1024x683.jpg

2021-10-28 12:30
Ардчилсан намын 4:11 ээлжит мэдээллийн цагаар намын их хурлын талаар болон хүний эрхийг хамгаалах чиглэлд хийж буй ажлын явц, Сонгуулийн ерөнхий хороог захиргааны хэргийн шүүхэд өгсөн талаар өнөөдөр (2021.10.28) мэдээллээ. Ардчилсан намын бүлгийн зөвлөх Ц.ОЮУНДАРЬ: -Эрх баригчид өнгөрсөн зургадугаар сарын 25-наас эхлэн цар тахлын дэглэмийн үеэр далимдуулан давхар стандарт бий болгож байгаатай холбоотойгоор залуусын сайн […]