Элэгний В вирусийн эсрэг сайн дурын дархлаажуулалт хийгдэж байна

2021-10-28 13:24
35

Элэгний В вирусийн эсрэг сайн дурын дархлаажуулалтыг аймаг, нийслэлийн 9 дүүргийн эрүүл мэндийн төвийн дархлаажуулалтын кабинет болон ХӨСҮТ-ийн амбулаторийн 114 тоот өрөөнд хийж байгаа тухай тус эмнэлгээс мэдээллээ.

Нийт гурван удаагийн тун хийгдэх ба нэг удаагийн тун нь 5,000 төгрөгийн үнэтэй байх бөгөөд хамрагдахыг хүссэн иргэн В вирусгүй гэсэн шинжилгээний хариугаа авчирч вакцинаа хийлгэнэ. Нийт гурван тун хийлгэсний дараа 10-15 жилийн дархлаа тогтох юм байна.

Мөн анхан шатны эрүүл мэндийн байгууллагууд даатгалын сангийн санхүүжилтээр элэгний В, С вирус илрүүлэх шинжилгээг иргэдэд үнэгүй хийнэ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй