Японы Ерөнхий сайд Фумио Кишида өчигдөр цахимаар хуралдсан Зүүн Азийн дээд хэмжээний 16 дугаар уулзалт дээр Хонконг, Шинжаан-Уйгарын өөртөө засах орны нөхцөл байдалд ноцтой санаа зовниж байгаагаа илэрхийлжээ.
Мөн Өмнөд Хятадын тэнгис, Тайваний хоолойд тэнгисийн болон агаарын тээврийн эрх чөлөөг хангах шаардлагатай байгааг онцолжээ.
Түүнчлэн Ерөнхий сайд Кишида “Энэтхэг-Номхон далайн чөлөөт, нээлттэй бүсийг бий болгох асуудлын ерөнхий ач холбогдлыг тэмдэглээд, Зүүн Хятад, Өмнөд Хятадын тэнгис дэх Японы бүрэн эрхт байдлыг зөрчсөн үйл ажиллагаа үргэлжилсээр байгаад АСЕАН зэрэг бусад улс орнууд ихээхэн санаа зовж буйгаа илэрхийлжээ.
Харин Японы Гадаад харилцааны яам мэдэгдэлдээ энэ бүс нутагт болж байгаа зарим үйл явц хурцадмал байдлыг нэмэгдүүлж байгаа бөгөөд Тайванийн хоолойд энх тайван, тогтвортой байдлыг хангахын чухлыг онцлон тэмдэглэжээ.
Зүүн Азийн дээд хэмжээний 16 дугаар хуралд АСЕАН-ы орнууд, Австрали, Хятад, Энэтхэг, Шинэ Зеланд, Япон, Өмнөд Солонгос, ОХУ-ын төлөөлөгчид оролцсон байна.