15-8.jpg

2021-10-20 11:42
ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-гийн Монгол дах Төлөөлөгчийн газрын дарга Тамура Эрико тэргүүтэй төлөөлөгчдийг өчигдөр хүлээн авч уулзлаа. Манай улсын хувьд газар хөдлөлтийн чичирхийлэл улам нэмэгдэж, давтамж жил ирэх тусам ойртож байгаа нь гамшигтай тэмцэх чадавхи, бэлэн байдлаа дээшлүүлэх, эрсдэлийг бууруулах чиглэлээр анхаарч ажиллахыг сануулсаар байна. Тиймээс […]

14-8.jpg

2021-10-20 11:26
Технологи, түншлэл, хөрөнгө оруулалт уриатайгаар зохион байгуулж буй “Эрдэнэт хөгжил-2021” эдийн засгийн форумын үеэр хөрөнгө оруулалт татах сонирхолтой нийт 16, нийгмийн сайн сайханд чиглэсэн нийт 4 төсөл хөтөлбөрийг танилцууллаа. Эдгээр төслүүдээс онцлон та бүхэнд дараах таван төслийг танилцуулж байна. 1.Тархины харвалт, зүрхний шигдээс нэгжийг орон нутагт нэвтрүүлэх төсөл: Орхон аймгийн хүн амын дунд тохиолдож буй тархины харвалт, зүрхний шигдээсийг эрт оношлох, үр дүнтэй сэргээн […]

13-14.jpg

2021-10-20 11:10
Энэхүү наадам нь жил бүр зохион байгуулагддаг бөгөөд Европын шилдэг кино бүтээлүүдээр дамжуулан Европын соёлын онцлог, олон ургалч байдал, үнэт зүйлсийг харуулахыг зорьдог юм. Европын Холбооны гишүүн орнуудын Элчин сайдын яамдтай хамтран зохион байгуулдаг энэхүү кино наадам нь та бүхнийг Европын кино ертөнцөөр 10-р сарын 25-наас 11-р сарын 21-ний өдрүүдэд аялуулах болно. Наадмын хүрээнд Санденс, Канн, Венец зэрэг нэр хүндтэй олон […]

12-19.jpg

2021-10-20 10:57
Дэлхийн олон хотод нэвтэрсэн буухиа буюу шуурхай автобусны үйлчилгээг “Улаанбаатар Эйрпорт Шаттл” ХХК Монголд нэвтрүүлээд багагүй хугацаа өнгөрч байна. Хөшигийн хөндийд “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны шинэ буудал ашиглалтад орсноор тус үйлчилгээг нэвтрүүлсэн бөгөөд өнөөдөр Сүхбаатарын талбайд болсон “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийн үеэр энэхүү үйлчилгээгээ олон нийтэд танилцуулав. Шинэ нисэх онгоцны буудлыг зорьж буй  болон […]

11-20.jpg

2021-10-20 10:42
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Европын сэргээн босголт, хөгжлийн банк /ЕСБХБ/-ны төлөөлөлтэй уулзлаа. Уулзалтад ЕСБХБ-ны Төв Ази хариуцсан захирал Сузанна Харгитай, ЕСБХБ-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Ханнес Такач болон НЗДТГ-ын Төсөл, хөтөлбөрийн хяналт, зохицуулалтын хэлтсийн дарга М.Аясгалан нар оролцсон юм. Уулзалтаар талууд хэрэгжүүлж буй хамтын ажиллагаандаа өндөр ач холбогдол өгч буйгаа цохон тэмдэглээд, цаашид хамтран хэрэгжүүлэх боломжит төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцов. […]

10-25.jpg

2021-10-20 10:27
Говь-Алтай аймагт мал амьтны гоц халдварт шүлхий өвчин гарчээ. Иймд аравдугаар сарын 18-наас эхлэн аймгийн хэмжээнд хорио цээрийн дэглэм тогтоосон байна. Одоогоор Шарга сумын Улаантуг, Тайшир сумын Хуримт, Есөнбулаг сумын Рашаант багт мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин оношлогдсон бөгөөд тархалтын хүрээ нэмэгдэж байгааг Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.

09-29.jpg

2021-10-20 10:17
Америкийн Жонс Хопкинс их сургуулийн мэдээллээр Мягмар гарагийн өглөө коронавирусын халдварын бүртгэгдсэн тохиолдлын тоо дэлхий даяар 241.119.208 болон нэмэгджээ. Энэ хугацаанд нийтдээ 4.905.291 хүн COVID-19-ийн халдварын улмаас нас баржээ. COVID-19 халдварын 20 сая гаруй тохиолдол бүртгэгдсэн орнуудын тоонд АНУ, Энэтхэг, Бразил орж байна. ОХУ-д 2021 оны 10 сарын 18-нд COVID-19 халдварын тохиолдол өдөрт 34.325 илэрсэн нь […]

02-99.jpg

2021-10-20 10:08
Өнөөдөр (2021.10.20) Улаанбаатар хотод коронавирусын вакцин хийх явуулын 44 баг, суурин 35 цэг ажиллаж 4438 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөсөн байна. Иргэд өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллана. Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.

08-39.jpg

2021-10-20 09:45
Америк “Удирдагчдын ардчиллын чуулга уулзалт” гэгчийг санаачилж буйтай холбогдуулж Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь 19-нд болсон ээлжит хэвлэлийн бага хурал дээр, ардчилал нь уриа лоозон төдий зүйл биш, мөн догматизм биш, нэн ч гегемончлолын хуурамч баг байж болохгүй” гэжээ. Эх сурвалжид мэдээлснээр, “Удирдагчдын ардчиллын чуулга уулзалт” гэгчийг Америк санаачилж буйд холбогдуулж ОХУ-ын […]