Америк “Удирдагчдын ардчиллын чуулга уулзалт” гэгчийг санаачилж буйтай холбогдуулж Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь 19-нд болсон ээлжит хэвлэлийн бага хурал дээр, ардчилал нь уриа лоозон төдий зүйл биш, мөн догматизм биш, нэн ч гегемончлолын хуурамч баг байж болохгүй” гэжээ.
Эх сурвалжид мэдээлснээр, “Удирдагчдын ардчиллын чуулга уулзалт” гэгчийг Америк санаачилж буйд холбогдуулж ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров саяхан хэлэхдээ, Америк өөрийгөө стандартын дагуу ардчилсан орон гэж байгаа тэдгээр улс орнуудыг энэхүү арга хэмжээндээ оролцуулна, үнэн хэрэгтээ хүйтэн дайны сэтгэлгээгээр олон улсын хамтын нийгэмлэгийг талцуулж буй хэрэг юм гэжээ.
Энэ тухай Ван Вэньбинь хэлэхдээ, Сергей Лавров сайд үнэнийг өчлөө. Ардчилал бол уриа лоозон биш. “Ардчилал” гэгчийг ашиглан өөрийн засаглалд оршиж буй асуудал, цаашлаад арьс өнгөөр нь ялгаварлан гадуурхах, нийгмийн хагарал, баян ядуугийн зөрүү зэргийн ноцтой асуудлуудаа нуун дарагдуулахаар оролдох нь шал дэмий. Ардчилал нь догматизм биш.
Дэлхийн улс түмний түүх, соёл, нийгмийн тогтолцоо, хөгжлийн үе шатны зөрөөг үл харгалзан, ардчиллыг Кока Кола шиг хаа ч адилхан амттай зүйл болгож, улс орнууд өөрийн онцлогтоо зохицсон ардчиллыг хайн судлах замыг хааж болохгүй.
Ардчилал нь дээрэнгүй үзэл буюу гегемончлолын халхавч байж болохгүй. Ардчиллын халхавч хийж, өөрийн үзэл суртал, үнэт зүйлээ бусдыг дарамтлах, геостатикийг ахиулах багаж болгон, улмаар олон улсыг хагалан бутаргаж, даян дэлхийг дахин хүйтэн дайны цаг эринд оруулах ёсгүй юм гэжээ.
Эх сурвалж: Хятадын Олон улсын радио