Вьетнамын бага сургуулийн сурагч хичээлийн үеэр гар утасны улмаас нас барсан тухай Британийн шар хэвлэл Daily Star мэдээлэв.
Коронавирусын цар тахлын хязгаарлалтын улмаас тус улсын орон нутгийн сургуулиудыг алсаас явуулж байгаа юм. Нгеан мужийн нэгэн сургуулийн тавдугаар ангийн сурагч цэнэглэж байсан гар утсаараа хичээлээ хийхээр холбогдох үед утас гэнэт дэлбэрч, хүүгийн хувцас шатаж эхэлжээ.
Дэргэд нь байсан хүмүүс хохирогч хүүд тусламж үзүүлж, түүнийг эмнэлэгт яаралтай хүргэхээр түргэн тусламж дуудсан боловч хүүхэд эмнэлэгт хүргэгдэх замдаа нас баржээ.
Хүүгийн ар гэрийнхэн эмгэнэлт явдлын нөхцөл байдлын шалтгааныг шалгахгүй байхыг цагдаагийн байгууллагаас хүссэн гэж Вьетнамын хэвлэлүүд бичжээ. Дэлбэрсэн хөдөлгөөнт гар утасны төхөөрөмж нь аль фирмийн загвар болох талаар тодорхой мэдээлэл алга байна.
Эх сурвалж: SPUTNIK