Энэхүү наадам нь жил бүр зохион байгуулагддаг бөгөөд Европын шилдэг кино бүтээлүүдээр дамжуулан Европын соёлын онцлог, олон ургалч байдал, үнэт зүйлсийг харуулахыг зорьдог юм.
Европын Холбооны гишүүн орнуудын Элчин сайдын яамдтай хамтран зохион байгуулдаг энэхүү кино наадам нь та бүхнийг Европын кино ертөнцөөр 10-р сарын 25-наас 11-р сарын 21-ний өдрүүдэд аялуулах болно.
Наадмын хүрээнд Санденс, Канн, Венец зэрэг нэр хүндтэй олон улсын кино наадмуудаас шагнал хүртсэн 16 бүтээлийг толилуулах бөгөөд https://www.festivalscope.com/page/euff-mongolia/ цахим хуудаснаас 2021 оны 10 сарын 25-ны өдрөөс эхлэн үзэх боломжтой.
Эдгээр бүтээлүүдээс 13 киног монгол дуу оруулалтай, 3 киног монгол хадмал орчуулгатай, 9 киног англи хадмал орчуулгатайгаар хүлээн авч үзээрэй.
Үзэгчид энэхүү кино урлагийн бүтээлүүдээр дамжуулан залуу нас ба төлөвшилт, өнгөрсөн ба орчин цаг, гэр бүлийн үнэ цэнэ, ганцаардал, зөрчилдөөн, итгэл найдвар зэргийг мэдрэх болно.
Дэлгэрэнгүй мэдээллийг Төлөөлөгчийн газрын вэб хуудас eeas.europa.eu/delegations/mongolia_mn болон олон нийтийн мэдээллийн сувгуудаар зочлон үзнэ үү:
www.facebook.com/EUinMongolia, twitter.com/EUinMongolia,
twitter.com/EUAmbMNG, www.instagram.com/euinmongolia/