02-11.jpg
2021-09-03 14:22
Замын-Үүд-Эрээн гарах чиглэлд Монгол Улсын 7818 дугаар аяллын ачааны галт тэрэгний зүтгүүр талаас 23 дугаар вагоны тавцан дээр хуванцар савтай эд зүйл байсныг хилийн 0108 дугаар ангийн тээврийн хэрэгсэл шалгах манаанд үүрэг гүйцэтгэж байсан оператор хянагч, ахлах ахлагч Г.Болд-Оргил илрүүллээ. Үүссэн нөхцөл байдлын дагуу хилийн 0108 дугаар ангийн шалган нэвтрүүлэх албаны ахлах офицер, хошууч Д.Ган-Эрдэнээр […]

01-13.jpg
2021-09-03 14:19
Өнгөрсөн хоногт хоёр иргэн гол, усанд осолдсон талаар ОБЕГ-аас мэдээллээ. Тодруулбал, Дорнод аймгийн Халхгол суманд байрлах Талын буйр гэдэг амралтын газраас иргэн Х наймдугаар сарын 31-ний өдөр сураггүй болсон дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын Халхгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар анги, сумын Цагдаагийн хэсгийнхэн болон “Талын буйр” ХХК-ийн ажилтнууд эрэн хайх ажиллагаа явуулжээ. Ингэхэд Халхгол сумын төвөөс баруун хойд зүгт […]

05-9.jpg
2021-09-03 11:40
ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа өнгөрсөн долоо хоногт коронавируст халдварын нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдсөн талаар мэдээлэл өглөө. Монгол Улсад халдварын хоёр давалгаа гарсан. Сүүлийн өдрүүдэд өдөрт бүртгэгдэх тохиолдлын тоо нэмэгдэж байна. Улаанбаатар хотод шинжилгээнд эерэг эзлэх хувь ойролцоогоор 10 хувьтай байсан бол сүүлийн долоо хоногт 20 орчим хувьд хүрлээ. Орон нутгийн хувьд долдугаар сарын дундаас халдварын […]

04-9.jpg
2021-09-03 11:29
Улаанбаатар хотод өнөөдөр дархлаажуулалтын явуулын дөрөв, суурин 58 цэг 09:00-17:00 цагт ажиллана. Эдгээр цэгт 82 багийн 426 эмч, ажилтан ажиллаж, 8,184 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөөд байна. Нийслэлийн хэмжээнд өчигдөр вакцины I тунд 359, II тунд 1,161, нэмэлт сэргээх тунд 8,514 буюу нийт 10,034 иргэн дархлаажуулалтад хамрагдсан байна. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.2 хувь, […]

04-10.jpg
2021-09-03 11:23
Монгол Улсаас Бельгийн Хаант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд О.Оч Европын Холбооны Гадаад харилцааны албаны Ази, Номхон далайн орнуудын газрын дарга ноён Гуннар Вигандтай энэ сарын 2-нд үдэлтийн уулзалт хийв. Уулзалтаар Элчин сайд О.Оч өнгөрсөн хугацаанд бүхий л талаар дэмжин, Монгол Улс, Европын Холбооны харилцааг шинэ шатанд хүргэж, өргөжүүлэн хөгжүүлэхэд гар нийлж […]

06-9.jpg
2021-09-03 11:11
Ерөнхийлөгч Жо Байден хээрийн түймэр, Айда хар салхи АНУ-д сүйрэл учруулсны дараа ирээдүйд болох байгалийн гамшиг, цаг уурын өөрчлөлтөд үндэстнийг илүү сайн бэлтгэх, дэд бүтцийн асуудлаар шийдвэртэй арга хэмжээ авахыг Конгресст шахахаар төлөвлөж байна гэж өчигдөр (2021.09.03) мэдэгджээ. Байдан энэ мэдэгдлээ Айда хар салхи Зүүн хойд зүгт аюултай үер, хар салхи үүсгэснээс хойш хэдэн цагийн […]

03-11.jpg
2021-09-03 10:45
Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас “Иргэн, хуулийн этгээдэд зориулсан газрын удирдлагын цахим систем” буюу гар утасны Egazar аппликэйшн хөгжүүлж хэрэглээнд нэвтрүүлээд байна. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 43 нэр төрлийн төрийн үйлчилгээг иргэн, хуулийн этгээдэд үзүүлдэг. Дээрх системийг хэрэглээнд нэвтрүүлснээр 27 нэр төрлийн төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр авах боломж бүрджээ. Үүнд: Газар эзэмших, ашиглах эрхийн […]

02-10.jpg
2021-09-03 10:08
“Токио-2020” паралимпын XVI наадмын 15 дахь өдөр Монголын баг тамирчдаас байт харвааны төрөлд ОУХМ Н.Мөнхбаатар эрэгтэйчүүдийн ST ангилалд өрсөлдөнө. Өнөөдөр Юүмэношима паркын харвааны талбай /Yumenoshima Park Archery Field/-д болох байт харвааны тэмцээн үдээс өмнө 10-15 цагт, үдээс хойш 17 цаг 30 минутаас оройн 22 цаг үргэлжилж медальтнуудаа шалгаруулна.

03-10.jpg
2021-09-03 09:58
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишраг хүлээн авч уулзав. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ нь манай улсын нийгэм, эдийн засаг, хөгжлийн зорилтуудыг тууштай дэмжиж ирсэн чухал түнш болохыг тэмдэглээд Монгол Улс НҮБ-тай хөгжүүлж ирсэн харилцаа, хамтын ажиллагаандаа өндөр ач холбогдол өгдгийг нотлон илэрхийлэв. Мөн дэлхий дахинаа тулгамдаад буй КОВИД-19 цар тахалтай тэмцэх, урьдчилан […]

01-11.jpg
2021-09-03 09:53
Файзер, Синофарм вакцины нэмэлт гурав дахь тунг наймдугаар сарын 27-ноос цар тахлын голомтод ажиллаж байгаа алба хаагч, 55-аас дээш насны болон зорилтот бүлгийн иргэдэд сайн дурын үндсэн дээр хийж буй. Тэгвэл есдүгээр сарын 2-ны байдлаар 49,831 хүн нэмэлт гурав дахь тунд хамрагдаад байна. Дархлаажуулалтын явуулын болон суурин цэгийн байршлыг 1800-1200 тусгай дугаарын утас, “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудас […]