Ерөнхийлөгч Жо Байден хээрийн түймэр, Айда хар салхи АНУ-д сүйрэл учруулсны дараа ирээдүйд болох байгалийн гамшиг, цаг уурын өөрчлөлтөд үндэстнийг илүү сайн бэлтгэх, дэд бүтцийн асуудлаар шийдвэртэй арга хэмжээ авахыг Конгресст шахахаар төлөвлөж байна гэж өчигдөр (2021.09.03) мэдэгджээ.
Байдан энэ мэдэгдлээ Айда хар салхи Зүүн хойд зүгт аюултай үер, хар салхи үүсгэснээс хойш хэдэн цагийн дараа, АНУ -ын баруун нутгаар ой хээрийн түймэр асч байхад хийсэн бөгөөд ойрын хэдэн арван жилд тохиож болох сорилтод нийцүүлэн дэд бүтцийг бэхжүүлнэ гэдгээ амлав.
Мөн тэрээр сүүлийн хэдэн өдөр үргэлжилсэн Ида хар салхины нөлөө, Америкийн баруун хэсэгт гарсан хээрийн түймэр, Нью -Йорк, Нью Жерси мужид буусан урьд өмнө болж байгаагүй их хэмжээний үер зэрэг нь цаг уурын ноцтой хямрал ирснийг сануулж байна хэмээсэн байна.
Энэ бүхэнд үндэстнээ илүү сайн бэлтгэх хэрэгтэй гэж Байден хэлээд, гол хөрөнгө оруулалтыг дэд бүтцийг цахилгаан сүлжээ, дамжуулах шугамыг салхи шуурга, хээрийн түймэр, үер усны аюулд илүү тэсвэртэй болгоход зориулна гэсэн байна.
Байден үерт нэрвэгдэн, хүнд байдалд орсон Нью -Йорк болон Нью Жерси мужийн захирагчидтай ярьсан бөгөөд Пенсильвани мужийн захирагчтай ярилцахаар төлөвлөж байгаа аж. Болж байгаа цаг агаарын үзэгдлээс бидэнд маш их хохирол учирч байна, Холбооны Онцгой байдлын ерөнхий газар болох FEMA хүнд байдалд орсон хотуудын Засаг дарга нарт шаардлагатай бүх тусламжийг үзүүлэхэд бэлэн байгаагаа хэлсэн гэдгийг Байден Цагаан ордноос хийсэн мэдэгдэлдээ мөн дурдсан байна.
Ерөнхийлөгчийн албан тушаалыг хашсаны дараанаас, наймдугаар сарын эхний өдрөөс Жо Байден шинэ сорилтуудыг даван туулж байна.
Эх сурвалж: CNN