Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас “Иргэн, хуулийн этгээдэд зориулсан газрын удирдлагын цахим систем” буюу гар утасны Egazar аппликэйшн хөгжүүлж хэрэглээнд нэвтрүүлээд байна.
Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 43 нэр төрлийн төрийн үйлчилгээг иргэн, хуулийн этгээдэд үзүүлдэг. Дээрх системийг хэрэглээнд нэвтрүүлснээр 27 нэр төрлийн төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр авах боломж бүрджээ.
Үүнд:
Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах
Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх
Эзэмшил газраа хэсэгчлэн шилжүүлэх
Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний зориулалт өөрчлөх
Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний талбайн хэмжээ өөрчлөх
Газар эзэмших эрхийн гэрчилгээг барьцаанд бүртгэх
Газар эзэмших эрхийн гэрчилгээг барьцаанаас чөлөөлөх
Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ нөхөн авах
Газар эзэмших, ашиглах эрхийн гэрээ нөхөн авах
Газар эзэмших, ашиглах эрх дуусгавар болгох
Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний Э дугаар буюу Улсын бүртгэлийн дугаар авах
Газар эзэмших эрхийн барьцаанд бүртгэлгүй лавлагаа олгох
Газрын кадастрын мэдээллийн санд барилга, хаяг бүртгүүлэх
Газрын зөрчлийн мэдээлэл илгээх, хүлээн авах
Эзэмшиж буй газраа өмчлөх хүсэлт гаргах
Газрын төлбөр төлөх
Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд санал өгөх
Газрын хянан баталгааны мэдэгдэл авах
Газрын хянан баталгааны дүгнэлт гаргах
Нийслэлийн нутаг дэвсгэрт газар өмчлөөгүй тухай тодорхойлолт гаргаж өгөх
Газрын төлбөрийн нэхэмжлэлийн дугаар авах
Газар эзэмшигч, ашиглагчийн оноосон нэр өөрчлөх
Газрын гэрчилгээний төлбөр төлөх
Газрын байршлын кадастрын зургийн төлбөр төлөх
Газар эзэмших, ашиглах эрхийн цахим дуудлага худалдаанд оролцох
Өөрийн газрын дэлгэрэнгүй мэдээлэл авах
Шинээр газар эзэмших эрх авах хүсэлт гаргах, санал илгээх зэрэг үйлчилгээг e-gazar гар утасны аппликэйшнээс авч байна.