updown2021-09-29 09:55
01-112.jpg
1min0
Өнөөдөр (2021.09.29) Улаанбаатар хотод суурин 25 цэгт 34 багийн 191 эмч, ажилтан ажиллаж, 3104 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллана. Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.

updown2021-09-29 09:50
04-84.jpg
1min0
ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга В.Үнэнбат ургац хураалттай холбоотой асуудлаар ярьж байна. -Ургац хураалтын явц ямар байна вэ? -Энэ онд улсын хэмжээнд 420.2  мянган га-д үр тариа, 389.4  мянган га-д улаанбуудай, 19.8 мянган га-д төмс, 9.9 мянган га-д хүнсний ногоо, 100.4 мянган га-д тосны ургамал, 100 мянган га-д тэжээлийн ургамал, 4.7 мянган […]

updown2021-09-29 09:43
01-114.jpg
1min0
Завхан аймгийн хэд хэдэн сумын нутаг дэвсгэрт баавгай орж ирсэн тул иргэдийг малд явахдаа анхаарал болгоомжтой байхыг аймгийн Онцгой байдлын газраас анхааруулж байна. Тодруулбал, 9 дүгээр сарын 22-ны өдөр Завхан аймгийн Баянтэс сумын Хужир багийн нутаг “Хужирын дөрөлж”-д баавгай адуу идсэн. Мөн 9 дүгээр сарын 25-ны өдөр Тосонцэнгэл сумын Оргих багийн малчин “Улаан нүүр” гэдэг […]

updown2021-09-29 09:42
06-66.jpg
1min0
Эрүүл мэндийн даатгалын сангаас гүйцэтгэлээр нь санхүүжүүлэх гэрийн эмчилгээний 160,0 мянган төгрөгийн багцыг Эрүүл мэндийн сайд, Сангийн сайд хамтран баталсан хэдий ч иргэдэд хүртээмжтэй, ойлгомжтой болгох зорилгоор Дорнод аймгийн Онцгой комиссын 2021 оны 116 тоот тогтоол гаргаж, тус багцын задаргааг дээрх зорилгод нийцүүлэн батлахыг аймгийн Эрүүл мэндийн газрын даргад даалгажээ. Тус чиглэлийн дагуу аймгийн ЭМГ-ын […]

updown2021-09-29 09:11
05-75.jpg
1min0
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар, ҮХЦ-ийн Их суудлын хуралдааны шийдвэрт эрх зүйн дүн шинжилгээ хийлгэхээр УИХ-ын Тамгын газарт хугацаатай даалгавар өглөө. Үндсэн хуулийн цэц 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Их суудлын хуралдаанаар, “Монгол Улсын шүүхийн тухай хуулийн зарим зүйл, заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцсэн тухай” дунд суудлын […]

updown2021-09-29 08:57
01-113.jpg
1min0
ОХУ-ын хойд хэсгийн Карелия бүс нутагт загасчилж явсан аялагчид Выгозеро хэмээх нууранд живж буй хоёр бяцхан бамбаруушийг олж харж, нэгийг нь аврахаар оролдож буй хэсэг нь дүрс бичлэгт буужээ. Улмаар үүнийгээ цахим сүлжээнд нийтлэхэд, олон хүний хайрыг татсан явдал болсон байна. Төрөөд удаагүй хоёр бяцхан бамбаруушийг эхтэйгээ хамт нуур гатлах гэж яваад сэлж чадалгүй, хоцорсон […]

updown2021-09-29 08:50
07-53.jpg
1min0
Үндэснийхээ хоол хүнсийг сурталчлах ажлаар Лион хотод болсон олон улсын үзэсгэлэнд худалдаанд ирсэн Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон руу өндөг шидсэн хэрэг Даваа гаригт болсон талаар олон улсын хэвлэлүүд мэдээлсэн. Сошиал сүлжээнд тарсан дүрс бичлэгт шидсэн өндөг Ерөнхийлөгчийг оноогүй. Гэхдээ Макрон руу өндөг шидсэний оюутныг саатуулан сэтгэцийн эмнэлэг рүү албадан эмчилгээнд явуулжээ Лион дахь үзэсгэлэн дээр очсон 19 […]

updown2021-09-29 08:44
03-97.jpg
1min0
Улсын хэмжээнд өнгөрсөн 14 хоногт “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрт нийт 761 хүн хамрагдсанаас 473 хүн хепатет В,С вирусийн илрүүлэг, баталгаажуулах, 288 хүн идэвхжил тодорхойлох шинжилгээ өгчээ. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас даатгуулагчдыг ЭМД-аараа элэгний B,C вирусийн илрүүлэг шинжилгээнд хамрагдахыг уриалсан байна. ЭМД-аар элэгний хепатет В,С вирусийн илрүүлэх шинжилгээ хийж байгаа гэрээт лабораториудын жагсаалтыг хүргэж […]

updown2021-09-29 08:39
02-108.jpg
1min0
Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сангийн зөвлөлийн ээлжит хурлыг 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Гадаад харилцааны сайд бөгөөд Иргэдэд туслах сангийн зөвлөлийн дарга Б.Батцэцэг удирдан явууллаа. Энэ удаагийн хурлаар хилийн чанадад нас барсан 3 иргэний шарилыг эх оронд нь ирүүлэх, төлбөрийн чадваргүй 4 иргэний яаралтай эмчилгээний зардалд дэмжлэг үзүүлэх, цар тахлын […]

updown2021-09-29 08:31
01-111.jpg
1min0
Монгол Улс газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээгээ 100 хувь импортоор хангадгаас 95 хувийг ОХУ, 5 хувийг БНХАУ-аас худалдан авч байна. Манай шатахууны гол ханган нийлүүлэгч ОХУ-ын “Роснефть” компани Ангарскийн газрын тос боловсруулах үйлдвэрт ээлжит техникийн засвар, үйлчилгээ хийгдэж буй шалтгаанаар энэ сард Монгол Улсад нийлүүлэх Аи-92 автобензиний захиалгыг 70 орчим хувиар бууруулсан. Энэ нь шатахууны хангамжийн […]