ОХУ-ын хойд хэсгийн Карелия бүс нутагт загасчилж явсан аялагчид Выгозеро хэмээх нууранд живж буй хоёр бяцхан бамбаруушийг олж харж, нэгийг нь аврахаар оролдож буй хэсэг нь дүрс бичлэгт буужээ. Улмаар үүнийгээ цахим сүлжээнд нийтлэхэд, олон хүний хайрыг татсан явдал болсон байна.
Төрөөд удаагүй хоёр бяцхан бамбаруушийг эхтэйгээ хамт нуур гатлах гэж яваад сэлж чадалгүй, хоцорсон болов уу хэмээн хүмүүс таамаглаж буй бөгөөд тухайн үед нуурын хүйтэн усанд ихээхэн даарч, туйлдаж, ядарсан байсан хэмээн аврагчид хожим дүрслэн ярьсан байна.
Загасчид хоёр бамбаруушийг амжилттай аварч, завин дээр гаргасан даруйдаа эхийх нь очсон байж болох ул мөрийг дагасан бөгөөд, тэднийг ойролцоох арал дээр буулгасан хэмээн мэдээлжээ.