Үндэснийхээ хоол хүнсийг сурталчлах ажлаар Лион хотод болсон олон улсын үзэсгэлэнд худалдаанд ирсэн Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон руу өндөг шидсэн хэрэг Даваа гаригт болсон талаар олон улсын хэвлэлүүд мэдээлсэн.
Сошиал сүлжээнд тарсан дүрс бичлэгт шидсэн өндөг Ерөнхийлөгчийг оноогүй. Гэхдээ Макрон руу өндөг шидсэний оюутныг саатуулан сэтгэцийн эмнэлэг рүү албадан эмчилгээнд явуулжээ
Лион дахь үзэсгэлэн дээр очсон 19 настай оюутан Макрон руу өндөг шидээд “Хувьсгал мандтугай!” хэмээн хашгирсан байна. Хамгаалагчид оюутан залууг саатуулсан бөгөөд прокурорын байгууллагын хүсэлтээр түүнийг сэтгэцийн эмчид үзүүлэхээр илгээсэн байна. Оюутан хэрэг шалгаж байгаа хуулийнханд Макроны хамгаалагчид нүүр рүү нь алгадсан хэмээн мэдүүлжээ.
Эх сурвалж: Sputnik radio